Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1719 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 964 нь Улаанбаатарт, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 21-80 насны 19 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1553 болов.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 18 841 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 9 043 хүний биеийн байдал хөнгөн бол 367 хүний бие нэн хүнд байдалтай байна.
Сэтгэгдэл