Зөвлөгөө


Өвдөг, тохойн харласан арьсыг хэрхэн арилгах вэ

5 сар TIMES.MN

    Зуны улиралд бүсгүйчүүд гар хөлөө ил гаргасан богино хувцас өмсөх дуртай. Гэтэл зарим бүсгүйчүүдийн өвдөг, тохойн арьс хатуурч харласан байдаг. Энэ нь зарим тохиолдолд бараг сайртсан юм шиг харагддаг. Тэгвэл эдгээр зузаан арьснаас болж санаа зовох хэрэггүй.

   Учир нь үүнийг гэртээ хамгийн энгийн аргаар арчилж, биеийнхээ бусад хэсэгтэй адил булбарай, зөөлөн болгох боломжтой юм. Хэрэв танд арьс арчилдаг тусгай гоо сайхны хэрэгсэл байхгүй бол доорх аргаар оролдоод үзээрэй.

Үүний тулд: 

Нүүр гарын алчуураа халуун усаар норгож тохой болон өвдөгний хэсэгт 3-4 минут бигнэнэ. Үүнийхээ дараа нь бага зэрэг савангийн хөөс түрхээд сайтар үрж угаана. Ингэж үрэхдээ гараа тохойгоор нь, хөлөө өвдөгөөр нь нугалж тус хэсгийн арьсыг тэнийлгэсэн байх ёстой. Дараа нь усаар зайлж саванг арилгаад, нэг зүсэм нимбэгээр зөөлөн арчина. Ингэж арчсаныхаа дараа дахиж угаалгүй хатаах хэрэгтэй. Эцэст нь арьсанд тэжээл өгч, зөөлрүүлэх үйлчилгээтэй тос түрхэнэ.

Энэ аргаа хэд хэдэн удаа давтахад л танд үр дүн нь шууд мэдрэгдэх болно



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 сар []


tiim shy ok


Зочин    5 сар []


Bayarlalaa tulai ovchin gej yamar ovchin bna aa


Зочин    5 сар []


Биен дэх давсны хуримтлал өвдөг, тохой, хөлийн шагай,хөлийн хурууны үед хуримтлагдаж харлаж харагддаг. Даамжирсаар тулай өвчин үүсдэг.