Улс төр


УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг хаахаар болжээ

1 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг Улсын ерөнхий прокуророос шалгах үүрэг өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурор дээр хэрэг бүртгэл хийгдэн шалгагдаж байгаа билээ.


Энэхүү хэрэгт хэрэг бүртгэл явуулах ажлын хэсэг томилогдон, улмаар Д.Гантулга гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хаахаар болжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар, хохирогчийн эгч Ч.Саранзаяад байх Шүүх эмнэлэг дотроос ирүүлсэн гэх нотлох баримтыг дахин шинжлэн үзэхэд ямар ч зүйл илрээгүй талаар хэлж байна. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Шүүх эмнэлгийн гурван эмчийг шалгасан боловч хохирогчийн талын хэлж буй шиг тэмдэглэгээнд өөрчлөлт оруулж дарсан болон ямар нэгэн нотлох баримтыг устгасан зүйл шалгалтаар тогтоогдоогүй гэв.


Хохирогчийн эгч болох Ч.Саранзаяа долдугаар сарын 28-ны өдөр Улсын ерөнхий прокурорын газарт УИХ-ын Д.Гантулгад холбогдох хэргийг дахин шалгаж өгнө үү хэмээн өргөдөл гаргасан байдаг. Энэхүү өргөдлийн дагуу прокурор хэлэлцэж, Баянзүрх дүүргийн прокурорт шалгуулах ажлын хэсэг гарган томилох үүрэг өгсөн байна. Үүний дагуу Шүүх эмнэлгийн нотлох баримт болон дүрс бичлэгт дуу таниулах шинжилгээ хийж, хохирогч хувийн байдал болон хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулсан байна. Гэтэл томилогдсон ажлын хэсгийн шалгалтаар хүчиндэх гэмт хэрэг тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтад хийсэн шинжилгээгээр ямар ч гэмт хэргийн шинжтэй зүйл нотлогдоогүй байна.


 Энэ талаар хохирогч Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяагаас тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ “Одоогоор надад мэдэгдсэн зүйл алга байна. Ямар нэгэн байдлаар албан бичгээр амаар надад хэрэгсэхгүй болсон шүү гэж хэлээгүй байна. Д.Гантулга гишүүний хүмүүс ямар нэгэн байдлаар нөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгож байж мэднэ. Эхлээд юу ч гэсэн бичиг баримттайгаа танилцаад үзнэ дээ. Түүний дараа яахаа өмгөөлөгчтэйгөө ярилцаж шийднэ. Удахгүй хэвлэл мэдээллийнхэнд хандана гэсэн бодолтой төлөвлөөд байна” гэсэн юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    5 өдөр, 15 цаг [66.181.179.194]


Gantulga ta uneheer buruugui gej bga bol taniig gutgesen ner turd haldsan nnad humuusee shuuhed uguud ner turuu sergeelge chadahgui bol yagaad gedgee olon niitiin medeelliin heregsleer tailbarlan uu.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Энэ терд гарсан хунэнцэрууд бур болохоо байлаа .херенге хулгайлна луйвардана туунэээ хуулиар хамгаалуулна одоо бур бандашны резен болно туунээ хамгаалуулна естой арай юмаа


зочин    1 долоо хоног, 3 өдөр []


сонин л юм, Сүүлийн үед Төрд байгаа томчуудын нэр холбогдсон бүхий л хэргүүдийг Улсын Прокурор хаагаад л, Уг нь Хэрэг хаагдсан ч Хуучирддаггүй л гэдэг дээ,,


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Худал юм бол гүтгэсэн хүмүүс ямар шийтгэл авах вэ? Зүгээр орхиж болохгүй.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


ene hun ichih nuuree haash hiisen nuhur ve. iim l ul buteh amitan gedgee l haruulaad bna. hurdan zaigaa taviad turiin ordnoos nutag butssan ni deer. iim yumaar mongol dutahgui.


Зочин    1 долоо хоног, 3 өдөр []


Одоо болиосой билээ энэ нөхөр. Нэр цэвэр гээд эр хүн шиг өргөдлөө өгөөд гишүүнээсээ татгалзах хэрэгтэй байхийм. Гишүүндээ байх дуртай юм бол яахаан балай хэрэгт орооцолдов.....