Сурагчдын XIX олимпын наадам болох "Гимназиад-2022" Франц улсад зохион байгуулагдаж байна. Энэхүү наадамд манай улс анх удаа оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн төрөлд хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцсон. Тэгвэл жүдо бөхийн 57 кг-ийн жинд Д.Номин хүрэл медаль хүртлээ. Доржпүрэвийн Номин нь Нийслэлийн лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 11е ангийн сурагч юм. Самбо, жүдо бөхөөр хоёр жил хичээллэж байгаа. Тэрээр жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, самбо бөхийн залуучуудын УАШТ алт, самбо, жүдо бөхийн аймаг, бүсийн аварга болон нэрэмжит тэмцээнүүдийн алт, мөнгө, хүрэл медальтай.
Сэтгэгдэл