Зөвлөгөө


Өглөө заавал ус уухын таван тус

3 долоо хоног TIMES.MN


Ус бол амьд эм. Халуурсан, хөрсөн, хуурайшсан үед ус л таньд тус болно. Ялангуяа бүсгүйчүүдийн гоо сайханд ус хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болдог. Тиймдээ ч эрүүл мэнд гоо сайхандаа санаа тавьдаг хэн бүхэн усны ашиг тусыг мэддэг. Харин та мэдэх үү? Бүсгүйчүүд та бүхэндээ зориулж мэргэжилтний зөвлөгөөг хүргэж байна.


1. Ус уух нь ходоодыг цэвэрлэж биед тэжээллэг бодис амархан шингэх нөхцөлийг бүрдүүлдэг.


2. Цус болон булчингийн шинэ эсийн төлжилтийг нэмэгдүүлдэг.


3. Жин хаяхад туслана. Бодисын солилцоог эрчимжүүлнэ. Өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэсюм.


4. Өөгүй толигор арьс. Ус нь арьс хуурайшихаас хамгаалах төдийгүй биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэдэг. Усыг тогтмол уух нь таны арьсны толигор болон цэвэр байдлыг хадгална.


5. Тунгалагийн булчирхайн системийг тэцвэржүүлнэ. Бие дэх шингэнийг тэнцвэржүүлж аливаа халдвар, өвчин тусахаас хамгаална.


Усыг зөв уух гурван алхам


1. Балгах

2. Түр амсхийж амьсгаа авах

3. Дахин уух


Дээрх дарааллыг баримталж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ. Түүнчлэн нэг дор их ус уух нь эрүүл мэндэд тийм ч таатай биш юм.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.