ЦЕГ:Иргэд амар хялбар аргаар мөнгө өсгөж өгнө гэсэн аливаа …
29 минут
Л.Оюун-Эрдэнэ: "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд ш…
1 цаг, 26 минут
Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх о…
1 цаг, 31 минут
Х.Мөнх-Эрдэнэ: Аялал жуулчлал “Ширэнгэн ой”-н хуулиар зохиц…
1 цаг, 37 минут
Г.Занданшатар: Д.Өнөрболор гишүүн ээ, чуулгандаа идэвхтэй о…
2 цаг, 50 минут
Байшин шатаж, хоёр настай хүүхэд энджээ
2 цаг, 51 минут
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нэ…
5 цаг, 35 минут
Орлогоо бүрдүүлсэн зургаан аймагт урамшуулал олгоно
5 цаг, 51 минут
“Катар-2022”-Хамгийн хамгийн...
6 цаг, 6 минут
21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржина
1 өдөр
Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг нотариатаас хүлээн авна
1 өдөр, 1 цаг
Н.Сугар: 2023 оны төсвийн төслөөс Сэлбэ голын төслийн санхү…
1 өдөр, 2 цаг
Дархан-Уул аймагт шатахууны нөөцийн сав шатсаны улмаас нэг …
1 өдөр, 2 цаг
“МИАТ” ТӨХК Ази, Европын чиглэлд ачаа тээврийн нислэг үйлдэ…
1 өдөр, 3 цаг
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт ажла…
1 өдөр, 3 цаг
Мөсөн дээр наалдан амьдаараа тарчилж буй цагаан зээрийг авр…
1 өдөр, 4 цаг
Ирэх даваа гарагаас нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээв…
1 өдөр, 4 цаг
Энэ сард болох барилдааны хуваарь
1 өдөр, 4 цаг
“Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатаж байна
1 өдөр, 6 цаг
БНХАУ-аас 224 автобус оруулж ирнэ
1 өдөр, 6 цаг
ФОТО: 2022 MAMA Awards
1 өдөр, 6 цаг
“Сая төгрөгийн тэтгэмжээс илүү сар бүрийн цалин хэрэгтэй”
1 өдөр, 7 цаг
Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 1.2 их наяд…
2 өдөр, 1 цаг
УЕПГ: Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох эрүүгий…
2 өдөр, 3 цаг
Элчин сайд асан Шимизү Такэнори нарын 13 хүнийг Монголын од…
2 өдөр, 3 цаг
Монгол, Японы тусгай стратегийн түншлэлийг байгуулах хамтар…
2 өдөр, 5 цаг
“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар С.Наранцогты…
2 өдөр, 5 цаг
С.Нандин "Miss Earth" тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2 өдөр, 6 цаг
Ц.Алтансүх: Шахмал түлшний нөөц хангалттай байгаа
2 өдөр, 6 цаг
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
2 өдөр, 7 цаг
Гавьяат тамирчин М.Анхцэцэг тэргүүтэй дөрвөн тамирчин ДАШТ-…
2 өдөр, 7 цаг
Дэд хурандаа Б.Алтанзул: Сургалтын төв маань улам өргөжинө …
3 өдөр
​Эрх зүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ХБНГУ-тай хамтарна
3 өдөр, 1 цаг
Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан хүн ирэх оны…
3 өдөр, 1 цаг
Шинэ Хархорум хот байгуулах УИХ-ын тогтоолын төсөл өргөн ба…
3 өдөр, 1 цаг
Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар “Токио-2022” их дуулгад зодог…
3 өдөр, 2 цаг
Н.Тавинбэх: Цахилгаан тасална. Гэхдээ энэ бол бодит байдал …
3 өдөр, 2 цаг
ОБЕГ: Иргэдийг цасан шуурганаар зорчихгүй байхыг сэрэмжлүүл…
3 өдөр, 3 цаг
Иргэд банкаар үйлчлүүлэхдээ Иргэний үнэмлэхээ авчрах шаардл…
3 өдөр, 3 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бээжинд хийсэн нэг өдрийн айлчлал…
3 өдөр, 4 цаг
Г.Занданшатар: Архины үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дуудлаг…
3 өдөр, 4 цаг
Батлан хамгаалахын сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ
3 өдөр, 4 цаг
Misheel walking street-д яг одоо Ulaanbaatar cup 2022 арга …
3 өдөр, 4 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсад төрийн айлчл…
3 өдөр, 4 цаг
Хятадын төв телевиз ДАШТ-ийг дамжуулахдаа амны хаалтгүй хөг…
3 өдөр, 4 цаг
Монгол улсын агаарын зайн 80 хувь шинэчлэгдлээ
4 өдөр
Ц.Мөнхцэцэг: Улс төрийг бохир мөнгөний урсгалаас цэвэрлэх ц…
4 өдөр, 2 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий …
4 өдөр, 3 цаг
Ж.Ганбаатар:Ангарскийн үйлдвэрт гарсан гал АИ-92 шатахуун т…
4 өдөр, 3 цаг
Завханы Баянтэсд -41, Тосонцэнгэл, Отгон суманд -40 градус …
4 өдөр, 3 цаг

У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засгаас боломжтой бүх дэмжлэг, туслалцаа үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллан, төмс, хүнсний ногоо болон газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх санаачилга дэвшүүлсэн юм.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ хүрээнд мах, ногооны хөргүүртэй агуулах, хүлэмж, шувууны аж ахуй, төмс, хүнсний ногоо, газар тариалан, сүүний үхэр, ургамлын тос үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж байна.

 

 

Тэрбээр эхлээд СХД-ийн 32 дугаар хороонд байрлах “Монголиан грийн фармер” ХХК-д ажиллаж, мах, ногооны хөргүүртэй агуулахтай танилцлаа.

 

“Монголиан грийн фармер” ХХК 2015 онд байгуулагдсан. Хөргүүртэй агуулахын хадгалалт, борлуулалт, түрээсийн үйлчилгээ, мах, махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны хадгалалт, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

 

Голландын бүрэн автомат технологи, тоног төхөөрөмж бүхий агуулах нь 1,500 тн мах, хөлдөөсөн хүнс, 1,500 тн жимс,  хүнсний ногоо хадгалах хүчин чадалтай. Цаашид Улаанбаатар хотод 45 мянган тонны багтаамжтай агуулах барихаар төлөвлөсөн тухай компанийн гүйцэтгэх захирал Ш.Гүррагчаа танилцууллаа.

 

Хөргүүртэй агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл хамгийн их шаардлагатай байгааг Монголын агуулах худалдааны нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэсайхан энэ үеэр хэллээ.

 

 

Манай улс хүнсний ногооны 40 орчим хувь буюу 70 орчим мянган тонныг импортоор авдаг. 50 мянган тонны хүчин чадал бүхий хөргүүртэй агуулах барьсан тохиолдолд ногоочид ногоогоо талбай дээрээсээ боломжийн үнээр борлуулах, хадгалалтад санаа зовохгүй байх, намрын цагт олох ашиг, орлого нь тодорхой болох зэрэг давуу талтай.  Өөрөөр хэлбэл импорт буурч, иргэд эрүүл хүнс хэрэглэхээс гадна үнэ тогтворжих, ченжийн гэгдэх тогтолцоог халах, ложистикийн зөв систем бий болох, өрхийн аж ахуй хөгжих ач холбогдолтой.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Зориулалтын хөргүүртэй агуулахгүй бол иргэдээ эрүүл хүнсээр хангах тухай ярих боломжгүй. Иймээс агуулахтай болгох талаар төр, засгийн зүгээс боломжит бүх хэлбэрээр дэмжинэ” гэдгийг  хэллээ.

 

Сэтгэгдэл