Зөвлөгөө


Гадил жимсэнд дуртай бол үүнийг заавал уншаарай

4 долоо хоног TIMES.MN


Гадил жимсийг халуун оронд ургадаг маш олон төрлийн амин дэм өөртөө агуулдаг гэдгийг бид өмнө нь мэдээллэж байсан. Байгалийн жинхэнэ амин дэм гэж болох бөгөөд маш өег хүнсний бүтээгдэхүүн гэж нэрлэж болно.


Гадил жимсийг тогтмол хэрэглэснээр та хараа муудах, чихрийн шижин, бөөрний хорт хавдар, депресс зэрэг аюулт өвчнөөс ангид байж чадах юм.


1. Гадил жимс биен дэх кальцийг маш сайн нөхөж өгдгөөс гадна тэнцвэржүүлдэг.

2. Ой тогтоолтыг сайжруулж, мартамхай болохоос сэргийлдэг.

3. Бөөрийг чулуужхаас цаашлаад хавдраас урьдчилан сэргийлэхэд гадил жимс нэн тустай. Мөн шүд болоод ясанд тустай.

4. Төмрөөр баялаг

5. Чихрийн шижин өвчнөөс хамгаална. Гадил нь хүний биеийн цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх ач тустай.

6. Зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

7. Гадил жимс идсэнээр хүн тайвширдаг болохыг тогтоосон бөгөөд үүгээрээ депрессээс хол байлгадаг аж.

8. Гадил өөртөө витамин B6 ихээр агуулдаг нь цусны цагаан эсийг нэмэгдүүлдэг ба нервийн системийн үйл ажиллагаанд тустай.

9. Эрч хүчийг мэдэгдэхүйцээр нэмдэг. Дасгал хийхийн өмнө 2 ширхэг гадил идэхэд үр дүн илүү байдаг байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.