ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
2 цаг, 21 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 22 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 2 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 2 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 7 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 4 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 5 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 6 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 19 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр, 1 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 2 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 2 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 6 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 6 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 6 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 6 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 6 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 17 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 19 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 23 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 3 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 3 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 4 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 4 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 6 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 7 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 7 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 7 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 2 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 4 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 4 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Гишүүд бүрэн эрхтэйгээ шалгуулж, түр хороо хөгжлийн банкны мэдээллийг сонсоно

Улс төрийн гол сэдэв болон хэлэлцэгдэж буй нэр бүхий дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх, Хөгжлийн банкны сүүлийн үеийн мэдээлэл, Үндсэн хуулийг өөрчлөх тохироо бүрдсэн гэсэн нийгмийн олон талт шахалт, шаардлагад  өнгөрч буй долоо хоногийн  үйл явдлууд  хариулт болж, зарим нь  асуултын тэмдэгтэй өндөрлөв.

Засгийн газрын түвшинд хэлэлцсэн асуудлаас “Шатахууны үнэ ирэх сар хүртэл нэмэгдэхгүй”, “Монгол Улсын иргэд БНСУ-д 15, БНСУ-ын иргэд манай улсад 90 хоног визгүй зорчино” гэсэн мэдээлэл олон нийтэд сайн мэдээ болж хүрсэн. Харин Олон улсын валютын сан /ОУВС/-гаас Монголын эдийн засагт аюул нүүрлэж байгааг сэрэмжлүүлсэн нь нийгмийг түгшээж байна. Тус сангийн  ажлын хэсэг өнгөрсөн  сарын 28-наас  энэ сарын 4-нийг хүртэл манай улсад ажилласан. Ингэхдээ Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгууллагуудтай уулзалт хийсэн. Тэд “Өнгөрсөн жил Монголын эдийн засагт үнэлгээ хийхэд  долоон хувийн өсөлттэй гарсан. Тухайн үед  Монголын эдийн засагт олон эрсдэл учирч болзошгүйг анхааруулж байсан. Харамсалтай нь өнөөдөр Монголын эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлүүд бодитоор нүүрлэж эхэллээ. Олон улсын эдийн засагт үүссэн эрсдэл  Монголд мөн адил  нүүрлэж байна. Бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэг хувь болгон бууруулж байна” гэж мэдэгдсэн юм. Манай улсын хувьд 2023 оноос өр, зээл  төлж эхлэх хуваарьтай байгаа юм. Тухайлбал, “Европын сэргэн мандалт” нээлттэй бонд 500 сая ам.доллар буюу төгрөгөөр 1.5 их наядыг  манай улс  2023 оны аравдугаар сарын 23-нд төлөх ёстой. Арванхоёрдугаар сарын 25-нд 725 тэрбум төгрөгтэй тэнцэх “Самурай” бондыг төлөх учиртай. Гэтэл Хөгжлийн банкны чанаргүй зээлээс дөнгөж  165 тэрбум төгрөг төлөгдсөн байгааг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны үеэр мэдээлсэн юм.

УИХ-ын түвшинд  Хөгжлийн банкны чанаргүй зээл, авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан  Улсын ерөнхий прокуророос  ирүүлсэн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг  Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн. Эцэст нь  “Бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах бүрэн боломжтой”  гэсэн дүгнэлт гаргасан тул дөрвөн  гишүүн  бүрэн эрхтэйгээ хууль, шүүхийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Харин УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар Улсын ерөнхий прокурор болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нараас сүүлийн үеийн мэдээллүүдийг авч танилцахаар албан бичиг хүргүүлсэн юм. Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоор ийнхүү бэлтгэл ажлыг хангаж байгаа гэсэн  мэдээлэл байгаа юм.

 УИХ-ын чуулган, байнгын хороо, иргэдийн мэдээлэлд байнгын  сэдэв болж ирсэн  Дарханы замын асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдиням,  Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт  өнгөрсөн долоо хоногт дахин шаардлага хүргүүлсэн.  Тэгвэл салбарын сайд  энэ сарын 6-нд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэг, хоёрдугаар багцад хийж буй ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь очиж танилцан, үүрэг, чиглэл өглөө.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын (баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам) Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусаж, хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажлыг хийж байна. Тус замын нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальт бетон хучилтыг энэ  сарын 20-ноос эхлүүлэх бол суурь хучилтыг долдугаар сарын 10  гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэсэн тайлбарыг гүйцэтгэгч компаниас танилцуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл