Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д албан ёсоор шалгарсан байна. Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой. Наадам долоодугаар сарын 15-28-ны хооронд Линкольн төвд зохион байгуулагдах ба энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцгой юм.
Сэтгэгдэл