Газар дээрээс нь


Дэлхийн улс орон замын хөдөлгөөний нэгдсэн дүрэм, журам стандартыг мөрдөх нь чухал

3 сар, 3 долоо хоног TIMES.MN

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр зургаан конвенцод нэгдэж олон улсын гэрээ хэлэлцээрийг тусгасан байдаг. Тухайлбал Манай улс гэхэд замын хөдөлгөөн, дохио, тэмдэг тэмдэглэгээ гэсэн хоёр конвенцод одоогоор нэгдэж ороод байна. Мөн цаашлаад аюултай ачаа тээвэрлэх конвенц, дугуй тээврийн нэгдсэн конвенц, оношлонгоо конвенц гэсэн дөрвөн конвенцод нэгдэн орох зайлшгүй шаардлага тулгараад байгааг Монгол улсын Засгийн газраас үүрэг болгожээ.


Энэ ч үүднээс Зам, тээврийн хөгжлийн яам, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай элч Жан Тодтын ивээл дор зохион байгуулах олон улсын гэрээ, конвецийн сургалт болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү сургалтад Европын эдийн засгийн комиссын мэргэжилтнүүд, замын цагдаа, зөвшөөрөл олгодог лицензийн төв, авто тээврийн байгууллага, тээврийн хэрэгслийг импортолдог байгууллагууд гэх зэрэг авто тээврийн салбартай холбоотой конвенцыг хэрэглэхэд бүхий л байгууллагуудын 70 орчим төлөөллүүд оролцож байна.






Замын хөдөлгөөний тухай конвенц гэдэг 1968 онд Вен хотод батлагдсан олон улсын конвенц юм. Замын хөдөлгөөнд оролцохдоо дэлхийн улс орны бүх жолооч нар нэг дүрмийг мөрдөж замын хөдөлгөөнд оролцох ёстой байдаг. Жишээ нь Монголчууд Германд очлоо гэхэд жолооч нар нь тухайн улсын зам тээврийн дүрмийг судлахгүйгээр замын хөдөлгөөнд бий дааж оролцох боломжтой гэсэн үг. Энэ ч үүднээс дэлхий нийт замын хөдөлгөөнд оролцох нөхцөлийг бий болгох үүднээс Венийн конвенцыг баталжээ.


Зам тээврийн хэрэгслийн авто тээврийн бодлогийн хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн н.Энхболд “Энэхүү шаардлагад тээврийн хэрэгсэл үйлдвэрлээд хийж байна. Үйлдвэрлэж хийж байгаа тээврийн хэрэгсэл нь өөрөө аюулгүй байдлын шаардлага хангах ёстой. Нэгдүгээрт тоормос нь ажиллахгүй болчихвол зам тээврийн осолд өртөх магадлал өндөр болдог. Түүнээс гадна мөргөлдсөний дараа хүнийг аврах хамгаалах инженерийн шийдлүүд байдаг. Тэгэхлээр тээврийн хэрэгслийн бүхий л эд ангиудад туршилт хийж өөрийн гэсэн аюулгүй байдлын шаардлага хангах тухайг энэ конвенцод зааж өгсөн байдаг. Дараагийн ээлжид Монгол улс олон улсад тээвэр хийх нөхцөл боломжоор хангахад оршдог. Манай улс гэхэд ес нь улс оронтой гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл ОХУ, Хятад, Польш, Герман, Казахстан зэрэг улс оронтой хоорондоо тээвэрлэж байна. Манай улс энэхүү нэгдсэн хэлэлцээрт орсноор энэхүү шаардлага хангах нөхцөл бололцоо бүрдэх юм. Дараагийн ээлжид гаднаас оруулж ирж байгаа тээврийн хэрэгслийн шаардлага хангахгүй байгаа нь өнгөрсөн жил гэхэд нас барсан хүмүүсийн гуравны нэг нь хятад мотоцикл унаж байгаад онхолдсон харамсалтай мэдээ байдаг. Гаднаас орж байгаа тээврийн хэрэгсэлд шаардлага тавих нөхцөл бололцоо бүрдэнэ. Энэ бэлтгэл ажлыг хангах үүднээс НҮБ-ын Европын комиссын тээврийн салбарын шинжээч багш нарыг урьж мэдээлэл авч байна. Монгол улс НҮБ-ын тээврийн зохицуулалт болон аюултай ачааны тээвэрлэлтийн талаар дөрвөн хэлэлцээрт нэгдэж байна. Сургалтын үеэр НҮБ-ын аюултай барааг тээвэрлэхтэй холбоотой гэрээ хэлэлцээр мөн техник зохицуулалтын гурван хэлэлцээрийн талаар ойлголтын өгөх юм. Түүнчлэн стратегийг хэрэгжүүлснээр нааштай үзүүлэлт гарах болсон. Өнгөрсөн жил замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан. Хууль батлагдсанаар авто тээврийн осолд өртсөн хүний тоо 10 хувиар буурсан. Тээврийн хэрэглэлүүд аюулгүй байдлын шаардлага хангаж улмаар жолоочид дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцсоноор замын хөдөлгөөний аюулгүй байдал цогцоороо хангагдах боломж бүрдэнэ. Урьд нь зөвхөн жолооч болохгүй байна. Хурдаа тохируулж явахгүйгээс гэх зэргээр хамаг болохгүй бүтэхгүй зүйлээ жолооч нараас үздэг байсан бол энэ нь жолооч замын хөдөлгөөнд соёлтой, сахилгатай оролцож, замын хөдөлгөөний дүрмээ баримталж явах нөхцөлд тээврийн хэрэгсэл болон замын орчин, хийц, барилга байгууламж гэдэг эргээд замын хөдөлгөөнд зөв зохистой оролцоход шууд нөлөөлдөг. Мөн тээврийн хэрэгсэл болон авто замын аюулгүй байдлын талаар хянан зохицуулалтын сургалт Монгол улс зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Цаашид хамтарч сайжруулах тухай НҮБ-ын Европийн эдийн засгийн комессийн төлөөлөлд холбогдох яамд зам,тээврийн салбарын эрх бүхий байгууллагуудтай уулзалт хийж ажиллаж байна” гэлээ.




Манай улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм бол Венийн конвенцод суурилсан хууль дүрэм юм. Өөрөөр хэлбэл янз бүрийн буруу зөрүү мэдээллийг өгч оролцдог тал ч бий. Ингэхлээр ОХУ, Европийн замын хөдөлгөөний дүрмийн нэг зарчим нь адилхан гэсэн үг. Энэ утгаараа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлах нь хамгийн чухал асуудал. Дохио тэмдгийн конвенц гэдэг тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио бүх Дэлхий нийтэд ямар байх ёстой вэ гэдгийг зааж өгдөг. Жишээлбэл ОХУ-д хориглосон гэрэл нь улаан, анхааруулах гэрэл нь шар, зөвшөөрсөн гэрэл нь ногоон байхад Хятад улсад хориглосон гэрэл шар байх жишээний өөр өөр байдаг. Үүнтэй адил дэлхий нийтийн бүх жолооч нар бүгд нэг шаардлагыг баримтлах ёстой юм.


2010 онд бүх Дэлхийн сайд нар Москва хотод уулзалт хийж тунхаглал гаргажээ. НҮБ-гаас замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг дэлхий нийтийн анхаарал татах асуудлын нэг зайлшгүй болсон байна. Иймээс авто ослын тоог 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улс 2012 онд стратеги баталсан байна. Үүнийхээ хүрээнд аюулгүй зам, аюулгүй тээвэр, явган зорчигч, жолооч гэсэн олон асуудлыг төлөвлөгөөнд тусгачихсан ажиллаж байгаа аж. Үүний үр дүнд сүүлийн хоёр жил зам тээврийн ослоор нас барсан хүний тоо багассан үзүүлэлт байна.


НҮБ-ын Европийн эдийн засгийн компанийн тээврийн хэрэгслийн аюултай бараа тусгай ачаа тээвэрлэлтийн нэгжийн судалгааны ажилтан Сабрина Маншон “Уг хэлэлцээр зөвлөмжүүдэд аюултай ачаа тээвэрлэх талаар Улс орнууд хууль тогтоомж нийцүүлэх тухай зохицуулалт тусгасан байдаг. Мөн тээврийн хэрэгслийн төрлүүдээс хамаараад аюултай ачаа барааг олон улсын төвшинд тээвэрлэхэд ижил ангилалтай байх нь тухайн ачаа барааг олон тээврийн хэрэгслээр дамжуулж тээвэрлэх аюулгүй байдлыг хангаж ажиллах ач холбогдолтой юм. Ангиллаас гадна аюулгүй байдлыг хангах ачаа бараанд тэмдэглэгээ хийх гэх мэтчилэн олон зохицуулалт энэ хүрээнд хамрагддаг. НҮБ-ын аюултай ачааны тээвэрлэлтийн хэлэлцээр гэж байдаг. Конвенц тээврийн зохицуулалтын хэлэлцээр аюултай ачаа тээвэрлэлт зэрэг нь НҮБ-ын тээврийн хэрэгслийн зохицуулалтыг бүрдүүлж өгдөг. НҮБ-ын аюултай ачааг тээвэрлэх хэлэлцээрт бүх төрлийн аюултай барааг төрөл зүйл болгож ангилсан. Үүнд тэсэрч дэлбэрэх бодис, цацрагт идэвхт, өдөр тутам амьдралдаа ашигладаг будаг болон шатамхай, бодис, бактериа, зай цэнэглэгч, үйлдвэрлэлийн зориулалттай бараа бүтээгдэхүүн орохоос гадна ахуйн хэрэглээний цацрагт идэвхт бодис салют хүртэл ордог байна. Улс орнууд конвенцод нэгдэж гэрээ хэлэлцээр хийхэд ахицтай байгаа боловч сайжруулах тал дээр илүү хүчин чармайлттай байх нь чухал болоод байгаа юм. Энэхүү сургалтыг гурван төвшинд зохион байгуулах юм. Тухайлбал аюултай ачааг тээвэрлэх талаар жолооч нарт зориулсан тусгай сургалт явуулах бол аюултай барааг шингэн хийг хэрхэн тээвэрлэх болон тэсэрч дэлбэрэх бодисыг хэрхэн аюулгүй тээвэрлэх талаар зааж сургадаг байна. Ингээд таван жилийн хүчинтэй лиценз олгодог. Мөн хоёр дэх төвшний сургалт нь аюултай ачааг тээвэрлэх зөвлөхүүдэд зориулсан сургалт байдаг. Аюултай ачааг тээвэрлэж байгаа компаниуд болон аж ахуй нэгж байгууллагууд зөвлөгөө өгдөг. Тэгвэл гурав дахь төвшний сургалт нь аюултай ачааг тээвэрлэхэд оролцож байгаа бүх хүмүүст зориулсан тохирсон сургалтыг хийдэг” хэмээн ярьж байлаа.




НҮБ-ын Европийн эдийн засгийн авто тээврийн хэлтсийн тээврийн хэрэгслийн зохицуулалт инновацийн нэгжийн механик инженер Сонст Антен хэлэхдээ “НҮБ-ын Ерөнхий асембелаас баталсан тогтвортой хөгжлийн зорилт нь 3,6 зааснаар зам тээврийн осол аваар болон осолд өртсөн хүмүүсийн тоог 50 хувиар 2020 он гэхэд бууруулна гэж 2010 онд анх тогтоолын баталж гаргасан. Мөн НҮБ-ын харьяа Европийн эдийн засгийн зөвлөл улс орнуудад зам тээврийн осол гэмтлийг бууруулж улмаар аюулгүй ажиллагааг сайжруулах тал дээр техникийн туслалцаа үзүүлдэг. Авто замын аюулгүй байдлын талаар НҮБ-ын хоёр конвенцод Монгол улс элсэж орсон байдаг. Үүнд хөдөлгөөний аюулгүй байдлын конвенц, хоёрт тээврийн хэрэгслэлийн дохио, тэмдэг тэмдэглэгээ юм. Мөн энэ хоёр конвенцоос гадна НҮБ-д дугуйт тээврийн хэрэгслийн гурван хэлэлцээр байдаг. Одоогоор Монгол улс хараахан нэгдэж ороогүй байна. энэхүү тээврийн хэрэгслийн зохицуулалтын аюулгүй байдлыг явган зорчигч, жолооч нарыг хангахад зохицуулалтыг хамруулсан" тухай хэлж байлаа.




НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2011-2020 оныг "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жил" болгон зарласан байна. Монгол улсын Засгийн газраас 2012 онд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги" төлөвлөгөөг батлан, 2020 он гэхэд зам тээврийн ослын улмаар гэмтсэн болон нас барсан хүний тоог тус бүр 50 хувь бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.


 Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг өргөжих хэрээр авто тээврийн салбарт олон улстай хэлэлцээр байгуулж улмаар автомашин үйлдвэрлэх, угсрах үйл ажиллагаа явагдаж гадаад улсуудаас төрөл бүрийн автомашин, сэлбэг хэрэгсэл ихээхэн хэмжээгээр импортлох болжээ.Энэхүү нөхцөл байдлын улмаас холбогдох олон улсын гэрээнд нэгдэн орох асуудлыг 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж улмаар дэмжиж Улсын Их хурлын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ ч үүднээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Тусгай элч Жан Тодт энэ оны гуравдугаар сард Монгол улсад айлчлах үед олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орох сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Зам,тээврийн сайдаас хүсчээ.


Уг сургалтаар 1958 оны “Дугуйт тээврийн хэрэгсэл, түүнд суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай болон эдгээр шаардлагад үндэслэн олгосон албан ёсны зөвшөөрлийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр

1997 оны “Дугуйт тээврийн хэрэгслийн түр техникийн үзлэгийн нэгдсэн нөхцөлийг хүлээн зөвшөөрөх тухай олон улсын хэлэлцээр

1998 оны “Дугуйт тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд ангийн олон улсын техникийн журмыг бий болгох тухай олон улсын гэрээ хэлэлцээр

1957 оны “Аюултай ачааг авто замаар тээвэрлэх тухай олон улсын хэлэлцээрийн талаар төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан алба хаагчдын мэдлэг чадварт ихээхэн ач холбогдолтой төдийгүй олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орох цаашлаад Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, тээврийн үйл ажиллагаа олон улсад өргөжин тэлэхэд чухал хувь нэмэр оруулахад чухал юм.


Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд Монгол улсын тодорхой конвенцуудад нэгдэн орсон бөгөөд НҮБ-аас олон улсын стандарт, шаардлагыг хангасан гэрээ, хэлэлцээрт дахин нэгдэн орох зөвлөмж өгсөн.Олон улсын гэрээнд нэгдэн орох асуудлыг манай улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулан, дэмжиж УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.


Б.Болормаа



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Энхэ    3 сар, 3 долоо хоног []


За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.


Чимдээ    3 сар, 3 долоо хоног []


Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.


Зочин    3 сар, 3 долоо хоног []


Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.


Батцэцэг    3 сар, 3 долоо хоног []


Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.


Зочин    3 сар, 3 долоо хоног []


Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.


Зочин    3 сар, 3 долоо хоног []


Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.