Зөвлөгөө


Хэрэв наршсан бол хүйтэвтэр давстай ус уу

3 жил TIMES.MN

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан тавдугаар сарын 24-28-ныг хүртэлх хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээллээр зарим нутгаар 31-36 градус хүртэл халах төлөвтэй байна.


Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод 30 хэм давсан дулаан байх тул наршихаас сэргийлээхийг анхааруулж байна.


Хэрхэн наршихаас сэргийлэх вэ,

  • Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
  • Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
  • Шингэн ус сайн уух
  • Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх


Наршсан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ,

  • Бие суларч тамир тэнхээ алдах
  • Толгой эргэж, өвдөх
  • Биеийн халуун нэмэгдэх
  • Цээж багтран амьсгаа цухалдах
  • Царайны өнгө цонхийж цайх,
  • Бөөлжис хүрч, дотор муухайрах
  • Хөлс гарах нь багасах /ихсэх/
  • Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах


Хэрэв наршсан бол

Хөнгөн наршсан үед халуун 38.5С д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис цутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг. Хэрэв наршсан байдал хүндэрвэл манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С -аас давах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.


Эхлээд халуун орчноос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана. Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно. Өвчтөн сэрсний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно. Хүнд наршсан үед дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх нь чухал аж.


Л.Булганчимэг




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.