Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
6 цаг, 45 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
10 цаг, 21 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
10 цаг, 35 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
15 цаг, 15 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 12 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 13 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 14 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 14 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
2 өдөр, 3 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 9 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 10 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 10 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 14 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 14 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 14 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 14 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 14 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
4 өдөр, 1 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
4 өдөр, 3 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 7 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 11 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 12 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 12 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 12 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 14 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 15 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 15 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 15 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 10 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 14 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 2 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 2 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 2 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтой

Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжингийн “Монголын Эдийн засгийн чуулган 2022” арга хэмжээний үеэр хэвлэлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

А.Энхжин: Гадаад валютын орох урсгал ойрын хугацаанд нэмэгдэх боломжтойВалютын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Төгрөгийн ханш сүүлийн үед суларч буй шалтгаан нь юу вэ. Цаашдын төлөв болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү?

Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% сулраад байна. Өмнө нь ковидын үеийн эрсдэл байсан бол хоёрдугаар сарын сүүлээс ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад гадаад орчны тодорхой бус байдал бидний төсөөлж байгаагүйгээр муудаж байгаа. Үүнээс шалтгаалаад гадаад валютын нөөц, төгрөгийн ханш дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Гэхдээ төгрөгийн ханшийн сулралт бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ойролцоо, зарим валютаас сайн үзүүлэлттэй байгаа. Тухайлбал, хөгжингүй орнуудын нэг Японы иен өнгөрсөн нэг жилийн хугацаанд ам.долларын эсрэг 10 орчим хувиар сулраад байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэснийх нь валютад ийм хэмжээний дарамт ирж байхад төгрөгийн хувьд 5.8% гэдэг нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт. Гэхдээ Монголбанкнаас шаардлагатай бодлогын арга хэмжээг авч байгаа. Хамгийн сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн харьцангуй өгөөжийг ийнхүү дээшлүүлснээр ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Цаашид ч гэсэн шаардлагатай тохиолдолд бодлогын шийдлээ гаргаад, арга хэмжээ аваад явна. Нөгөө талаасаа Монголбанкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. Өчигдөр УИХ-ын даргын чуулганы хуралдаан дээр мэдэгдсэнээр Монгол Улсад ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болохоор байна. Нэгдүгээрт, арилжааны банкууд гаднаас тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж буй. Мөн уул уурхайн томоохон компаниуд болох Оюу толгой, Эрдэнэс Таван толгой, Эрдэнэт эдийн засгийн хүндрэлтэй цаг үед нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэмжээний валютын урсгал бий болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд нөөц нэмэгдэж, ханш тогтворжино гэж харж байна.

Эдгээр алхмууд хэр хугацаанд үр дүнгээ өгөх бол?

Бидний төсөөлж байгаагаар гадаад орчны тодорхой бус байдал хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч өмнөд хил дээрх хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр дөрөвдүгээр сардаа багтаагаад нүүрсний уртын тээврийг эхлүүлснээр борлуулалт нь тодорхой хэмжээнд нэмэгдэж, орох урсгал сайжирна гэж хүлээж байна. Тиймээс он гарснаас хойш буюу сүүлийн 1-2 сарын хугацаанд үүссэн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр арилна гэж бид харж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ гэж төлөвлөөд байна. Тэдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд валютын ханшийн алдагдал хүлээх эрсдэл харагдаж байна уу?

Валютын ханшийн эрсдэл гэдэг нь зөвхөн Монгол Улсад ч биш, дэлхийн бүх улс оронд байдаг үзэгдэл. Манай үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг нь нөөцийн валют биш. Бид өөрсдийгөө АНУ-тай харьцуулбал өрөөсгөл болно. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төр, ААН, иргэдэд ханшийн эрсдэл байх нь зайлшгүй. Тиймээс тухайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд нь ханшийнхаа эрсдэлийг зөв тооцоод, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах боломж нь нээлттэй.


Валютын нөөцийг бүрдүүлэхэд алт худалдан авалтын нөлөө ямар хэмжээнд байдаг вэ. Нөөцийн хүрэлцээт байдал хэр хэмжээнд байна вэ?


Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ.


Одоогийн байдлаар гадаад валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэ нь манай улсын 6-7 сарын импортын хэрэгцээг хангах буюу олон улсын жишгээр харвал харьцангуй хангалттай түвшин юм. Иргэдэд хандаж хэлэхэд ханш суларна гэсэн хүлээлтээр төгрөгийн хуримтлалаа ам.долларт шилжүүлэх гэж яарах шаардлагагүй. Бидний хувьд нөхцөл байдал тогтворжино гэж үзэж байна.


Иргэд найман шаргын ханшаар зах зээлийг төсөөлж байна. Гэтэл гол гүйлгээ хийдэг талбар нь арилжааны банк хооронд явагддаг. Монголбанкны албан ханшийн талаар тайлбарлаж өгнө үү?


Валютын зохицуулалтын тухай хуулиар Төв банк албан ханшийг зарладаг. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа албан ханш нь уржигдрын 15:00 цагаас өчигдрийн 15:00 цагийн хооронд банк хоорондын зах дээр хийгдсэн бүх валютын арилжааны дундаж юм. 2021 онд банк хоорондын зах дээр нийт 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын арилжаа хийгдсэн байна. Энэ нь дотоодын валют арилжааны 95%-ийг бүрдүүлжээ. Монголбанкнаас зарлаж байгаа ханш бол энэ арилжааны дундаж учраас зах зээлийн, илүү бодитой ханш гэсэн үг. Найман шарга дээр зарлагдаж байгаа ханш нь ихэвчлэн бэлэн валютын арилжааны ханш юм. Тиймээс зах дээрх хүлээлт өөрчлөгдөж, хүмүүст болгоомжлол бий болохоор валютын арилжаа хийдэг иргэдийн хувьд ашиг олох зорилгоор ханшаа өндөрсгөх үзэгдэл гардаг. Үүнийг Санхүүгийн Зохицуулах Хороо, хууль сахиулах байгууллагуудтай хамтран нарийвчлан шалгаж байна.

Сэтгэгдэл