Зөвлөгөө


Уруул хагарах, хумсны толио цайх нь А аминдэм дутагдсны шинж

3 жил TIMES.MN

Хүний бие дэх А аминдэмийн нөөц багассанаас үүсэх эмнэлзүйн илэрхий ба далд шинж тэмдэг бүхий эмгэгийг А аминдэм дутал (ААД) гэнэ.


Арьс хуурайших, өвдөг, тохой арзгар ширүүн болох, ам хатах, уруул хагарах, үс хуурайших, хугарах, хумсны толио цайх, толгой эргэх зэрэг нь А аминдэмийн дутагдлын шинж юм. А аминдэм нь хүний биед нийлэгждэггүй, хоол тэжээлээр зайлшгүй авах шаардлагатай, тосонд уусдаг. А аминдэмийн дутагдал тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаан бурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсан хүүхэд, уураг илчлэг дуталтай хүүхэд өртдөг.




А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг баримтлаарай.

  • 6-59 сартай хүүхэд бүрт А аминдэмийн тосон бэлдмэлийг жилд 2 удаа харъяа сум, өрхийн эмнэлгээсээ авч уулгах (жил бүрийн 5 болон 11 дүгээр сарууд)
  • Хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох. Учир нь эхийн сүү А аминдэмээр хамгийн баялаг байдаг.
  • Хүүхдийг нэмэгдэл хоолонд орсон цагаас үнээний сүү, үхэр хонины мах, элэг, цөцгий, шар лууван, хулуу, чацаргана зэрэг А аминдэмээр баялаг хүнсийг 7 хоногт 3-аас цөөнгүй удаа хэрэглэх зэрэг нь А аминдэм дутлаас сэргийлнэ.


Эх сурвалж: НЭМҮТ-ийн Хоол судлалын алба




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.