Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүл…
16 цаг, 17 минут
Түгжрэлийн “дарга” нарын ХОМ
17 цаг, 3 минут
“Даян дэлхийн байгаль орчны үр өгөөжтэй бодлогын уялдаа хол…
18 цаг, 3 минут
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ болоход 3 хоног…
18 цаг, 40 минут
Өргөө сүлжээ кинотеатр буюу “Нью тур сафарис” ХХК-д ногдуул…
20 цаг, 43 минут
Улаанбаатарт 10 хэм дулаан
21 цаг, 13 минут
40 жилийн хоног бүрийн цаг агаарын мэдээг цахимаар авах бол…
1 өдөр, 13 цаг
Амь насаа эрсдэхээс хамгаалъя
1 өдөр, 16 цаг
Г.Занданшатар:Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам долларт хүрсэн нь…
1 өдөр, 18 цаг
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээл…
1 өдөр, 20 цаг
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
4 өдөр, 19 цаг
Долоон настай хүү нас барсан байдалтай олджээ
4 өдөр, 20 цаг
Танилц: Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ТУЗ
4 өдөр, 20 цаг
“Экологийн боловсрол-2023” танин мэдэхүйн арга хэмжээ зохио…
5 өдөр, 14 цаг
Парк шинэчлэлт хийсэн тул энэ өвөл автобус хөлдөх, зогсох а…
5 өдөр, 17 цаг
Хийн хоолой, нефть, химийн байгууламжид гарсан гал түймэртэ…
5 өдөр, 17 цаг
Говь-Алтай аймагт хоёр автомашинтай есөн иргэн цасанд боогд…
5 өдөр, 17 цаг
Ханжоу-2022: Монголын баг тамирчдын тоглолтын хуваарь
5 өдөр, 19 цаг
Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махба…
5 өдөр, 19 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа
5 өдөр, 19 цаг
З.Батбаяр: Төр үйлдвэр, угаалгын газар, буудлуудад цэвэр ус…
5 өдөр, 19 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд…
5 өдөр, 19 цаг
Малчид, тариаланчдад олгох урамшууллаас шимтгэл суутгах жур…
5 өдөр, 20 цаг
Хөвсгөл аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээг…
6 өдөр, 15 цаг
Баянзүрх дүүрэгт 33 настай, эмэгтэй бага насны 3 хүүхдийн х…
6 өдөр, 15 цаг
Ховд аймгийн зарим суманд орсон их цас гамшигт үзэгдлийн хэ…
6 өдөр, 17 цаг
БНСУ-д болох солонгос хэлний богино хугацааны хөтөлбөрт 6-1…
6 өдөр, 19 цаг
Монгол Улсын хөгжлийн түншүүд сэргээгдэх эрчим хүчний салба…
6 өдөр, 19 цаг
М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал хүргүүллээ
6 өдөр, 20 цаг
Х.Бадамсүрэн: Тавантолгойгоос жилд 30 сая тонн нүүрс олборл…
6 өдөр, 20 цаг
Урамшуулал авах багш нарын тоо 10 хувиар нэмэгдсэн
1 долоо хоног
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина
1 долоо хоног
Улсын Их Хурал дахь улстөрийн намуудын төлөөлөл ХБНГУ-д ажи…
1 долоо хоног
Олимпын хорооны газарт “Өөжин мед” эмнэлгээ барьсан Олимпын…
1 долоо хоног
П.Сайнзориг: Улсын арслан Б.Бадарч допинг хэрэглэсэн нь бат…
1 долоо хоног
Улстөрчид загасчлахдаа, авто уралдаан үзэхдээ сэм уулздаг б…
1 долоо хоног
Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
1 долоо хоног
Л.Оюун-Эрдэнэ: Чойбалсан чиглэлд зураг төсөв нь батлагдсан …
1 долоо хоног
ТАНИЛЦ: АН-ын дарга Л.Гантөмөрийн зөвлөхүүд
1 долоо хоног, 1 өдөр
Допинг илэрсэн бөх Б сорьцын хариутайгаа танилцжээ
1 долоо хоног, 1 өдөр
Монгол Улсын гадаад бодлого ба Монгол, Оросын харилцааны ш…
1 долоо хоног, 1 өдөр
186 тарвага, 11 лаазалсан тарваганы мах хураажээ
1 долоо хоног, 1 өдөр
Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгуулл…
1 долоо хоног, 1 өдөр
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжл…
1 долоо хоног, 1 өдөр
Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн нутгаар цас…
1 долоо хоног, 1 өдөр
Ханжоу 2022: Л.Энхрийлэн тэмцээндээ оролцох боломжгүй болжээ
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөрийн баатар хосууд хүндэтгэлийн баяраа тохиолдуулан …
1 долоо хоног, 1 өдөр

Монголбанк: Хоригт ороогүй арилжааны банкуудаар дамжуулж гадаад төлбөр тооцоо хийж болно

Монголбанкнаас валютын зах зээлтэй холбоотой асуудлаар уудлаар тайлбар өгөхдөө “Европын холбоо болон бусад улс орнууд SWIFT системээс ОХУ-ын томоохон банкуудыг гаргаж, хориг тавьсан нь Монгол Улсын арилжааны банкууд ОХУ-ын банкуудтай төлбөр тооцоо хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа хэдий ч хориг тавигдаагүй арилжааны банкуудаар дамжуулан гадаад төлбөр тооцоог хийж гүйцэтгэж байна. Бусад гадаадын улс орны банкуудтай гадаад гүйлгээ хэвийн хийгдэж байна.

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 32.2 дугаар зүйлд Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан байдаг. Банкууд валют арилжаанд хязгааралт тавьж байгаа нь зах зээлд валютын нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан банкуудын бие даан гаргасан шийдвэр юм. Цаг үеийн нөхцөл байдал тогтворгүй, гадаад зах зээлийн тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтоодог бөгөөд зарласан валютын ханш, тогтоосон хязгаарлалт нь эдийн засгийн нөхцөл байдал, дотоодын валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шууд хамаардаг. Монголбанк гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гараг бүр зохион байгуулж дуудлага худалдаа болон цахим талбараар дамжуулан дотоодын валютын зах зээлд гадаад валютыг нийлүүлж байна.

 Цар тахлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний импорт бага байсан, нөгөө талдаа экспортын орлого өндөр байсан нь ГВАН-ийг өсгөх, ханшийг тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн. 2021 оны хоёрдугаар хагасаас эхлэн гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж, экспортлох бүтээгдэхүүний тоо хэмжээ буурснаас төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч улмаар төгрөгийн ханш сулрах дарамт өсөөд байна.

Одоогийн нөхцөлд гадаад худалдаа, төлбөр тооцооны хэвийн үеийн нөхцөл байдал алдагдаж, гадаад валютын орлого тасалдаад байгаа тул төв банкнаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тасалдал үүсэхээс сэргийлэх зорилгоор гадаад худалдааны төлбөр тооцоонд шаардлагатай гадаад валютыг зах зээлд нийлүүлэхэд анхаарч байна.

 ОХУ-ын рублийн хувьд Монголбанкнаас тухайн өдөр тооцсон ам.долларын ханшийг Ройтерс терминалаас татсан кросс ханшид хуваан тооцож байна. Тиймээс төгрөгийн рубльтэй харьцах албан ханшийн хөдөлгөөн нь дотоодын валютын зах зээл дээрх төгрөг ам.долларын ханшийн хөдөлгөөн болон олон улсын зах зээл дээрх рубль ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс хамаарч байна” гэсэн тайлбарыг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл