ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
1 цаг, 28 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 21 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр, 1 цаг
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр, 1 цаг
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 6 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 3 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 4 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 5 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 6 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 18 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
4 өдөр
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр, 1 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр, 1 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 5 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 5 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 5 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 5 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 5 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 16 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 18 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 22 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 2 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 3 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 3 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 3 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 5 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 6 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 6 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 6 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 3 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 3 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 3 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Тавантолгой-Зүүнбаян төмөр замын түүх буюу мордохын хазгай

-Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг Дээд шүүх хянана-


Т.ХЭРЛЭН

Яг оноод хэлчихсэн үгс бас байх юм. Жишээ нь, улсын комисс хүлээж аваагүй байхад л вагон онхолддог Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд бол “Мордохын хазгай” гэж үг яв цав тохирно. Эхнээсээ л энэ төмөр замын ажил Монголд мөрдөгдөж байгаа бүх хууль дүрмийг зөрчсөн бөгөөд эцэстээ нээлтээ ч хийж амжилгүй эхний ослоо гаргав. Тиймээс энэ бичвэрт “Мордохын хазгай” гэх нэршлийг ашиглаж байна. Одоо тайлбарлая.

Монгол Улсын экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой энэ төмөр замын ажил маш олон хардлага, сэрдлэг дунд өрнөсөн. Цэргүүдээр бариулна гэх нэрийн дор төмөр замын төсөвт өртгийг нуухаас эхлээд Засгийн газар хуульгүй мэт хүчилсээр дуусгаж байгаа төсөл. Алх барьсан хүнд бүгд хадаас шиг харагддаг гэдэг. Тэгвэл Засгийн газар эрх мэдэлдээ эрдэж, жирийн бизнес эрхлэгчдийг чимээгүй “хадсаар” Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дуусгаж байна. 

Гэвч... Төмөр замын ажил дууссан ч түүнийг барих явцад гарсан хуулийн зөрчил, алдаа завхрал цаашид ч үргэлжлэх магадлалтай юм. Зарим мэдээллээс харахад, Засгийн газрын хууль бус шийдвэрээс болж хохирсон аж ахуйн нэгжүүдийн асуудал Улсын дээд шүүхээр хянагдах хэмжээнд очоод байгаа аж. Маш олон баримт фактууд Засгийн газрын хууль бус шийдвэрүүдийг хангалттай нотолдог. Тэгэхээр Монголд хууль засагладаг уу, хүн засагладаг уу гэдгийг харах боломж бүрдэх нь...

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам бол Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл. Тэгвэл Монгол Улсын хуулийг ягштал биелүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглал Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам дээр бол эсрэгээр нь ажилласан байдаг. Хуулийг гууль болгосон шийдвэрүүд нь бүгд цагаан дээр хараар баримттайгаа үлджээ. Цөөн жишээ дурдъя. Монгол Улсын Засгийн газар 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр 117 дугаар тогтоол гаргаж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д гурван жилийн хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл, асар өндөр төсөвт өртөгтэй төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг “Зүүнбаян төмөр зам” ХХК-д шууд өгсөн гэсэн үг. Эндээс л нөгөө мордохын хазгай гэгч нь эхэлсэн байна. Учир нь, Засгийн газар тогтоол баталж байсан есдүгээр сард Монгол Улсад “Зүүнбаян төмөр зам” гэж компани огт байгаагүй бөгөөд хожим 2020 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр л Улсын бүртгэлийн ерөнхий газарт нөхөж бүртгүүлж, албан ёсоор гэрчилгээгээ авсан байгаа юм. 

Тэр өдрөөс л хуулийн этгээд үүсгэн байгуулагдсан бөгөөд Засгийн газар огт байхгүй компанид, огт байгуулагдаагүй хуулийн этгээдэд төмөр замын суурь бүтэц барих эрх олгосон нь ноцтой асуудал. Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчийн үлгэрээр Засгийн газар хуулийг шууд зөрчсөн нь дээрхээр батлагдаж байна.

Төмөр замын суурь бүтэц гэдэг асар том бүтээн байгуулалтын ажил. Маш олон дүрэм журам, норм стандартыг хангасан байх ёстой. Төмөр замын барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл, туршлага, техникийн боломжтой байгууллага хийдэг болохоос “төрөөгүй” цаасны компани хийдэггүй юм гэдгийг энэ явдал харууллаа. Одоо будаг нь ханхалсан гэх шинэ төмөр замын осол, түүний хохирол зардлын хариуцлагыг хэн хүлээх вэ? Цаашид энэ төмөр зам ашиглалтын шаардлага хангахгүй хүний амь эрсэдвэл хэн хариуцах вэ? Ер нь зам, барилгын бүх л бүтээн байгуулалт тийм зарчимтай. Захын нэг барилга барихын тулд ямар олон зөвшөөрөл авч, ямар олон гарын үсэг цуглуулах шаардлага гардаг билээ. Зам, барилгын ажил гүйцэтгэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхлээд зөвшөөрөл авах, ТЭЗҮ батлуулах, Барилгын ажлын зургийг боловсруулж батлуулах, Ажлын даалгавар авах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ боловсруулах, барилгын ажил хийгдэх газрыг чөлөөлөх гэх зэрэг шат дараатай олон процесс ажиллагааг дамждаг. Энэ бүгд өөр өөрийн дүрэм, журам, хуулиар зохицуулагддаг. Гэтэл Монгол Улсын Засгийн газар ямар ч цаасгүй, ядахнаа ТЭЗҮ ч үгүй төслийг шууд эхлүүлсэн. Ерөнхийдөө алх цохиод л ажил эхлүүлж, энэ нь эцэстээ ноцтой осол гарах хэмжээний асуудалд хүрээд байгаа юм. Товчхондоо, Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг зөрчиж мэргэжлийн тооцоо судалгаагүй, холбогдох баримт бичиг болох ТЭЗҮ, барилгын зураггүй, ажлын даалгаваргүй, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээгүйгээр хийж хэрэгжүүлсэн. Энэ бүхэн нь бүгд баримт нотолгоотойгоо байгаа бөгөөд анхан шатны шүүхүүдээр ч тогтоогдоод байгаа юм байна.

Энд байгаль орчинд учруулсан сөрөг нөлөөллийн талаар бас дурдах ёстой. Төмөр зам барихын тулд уулыг таллаж, өм цөм ухаад авчихсан нь өдгөө ямар ч нөхөн сэргээлтгүй байж л байна. Уг нь Ашигт малтмалын тухай хуулиараа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглахдаа байгаль орчинд нөлөөлөхөөс эхлээд бүхий л үнэлгээ, учирч болох эрсдэлийг тооцож, хууль дүрэм баримталж, эцэст нь нөхөн сэргээлтийг хийх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авч байж олборлолт явуулах учиртай. Тусгай зөвшөөрөлгүй ямар ч компани, тэр бүү хэл Төрийн өмчит Тавантолгой ч олборлолт байтугай хайгуул хийх бололцоогүй. Гэтэл төмөр зам барина гэхээр л ямар ч лицензгүй, ТЭЗҮ-гүй, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт хуулийн бүх шаардлагыг уландаа гишгэн уулын талыг тэслээд нүх үлдээж болох уу. Энд хариуцах эзэн байхгүй...

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам дээр энэ мэт Монголын хуулийг Монгол Улсын Засгийн газар уландаа гишгэснийг батлах баримт, факт олон бий. Тиймдээ ч Засгийн газрын хүч түрэн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшил, өмчлөлд байгаа газрыг дур мэдэн булаасан атлаа нөхөн олговрыг зөвхөн цаасан дээр хожим өгөх нэрийдлээр өнөөдрийг хүртэл бодит эрхийг сэргээхгүй байгаа нь эхнээсээ шүүхэд дуудагдсан байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл