Зөвлөгөө


Дотоод орчны харшил үүсгэгчээс сэргийлье

3 жил, 1 сар TIMES.MN

Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ. Харшил нь дэлхий дахинд нийгмийн хөгжилтэй холбоотой улам ихэсч байгаа эмгэг юм. Сvvлийн 30 жилийн байдлаар харшлын тархалт нь арван жил тутамд хоёр дахин нэмэгдсээр насанд хvрэгсдийн таван хувь, хvvхдүүдийн 15 хувь нь өвчилсөн байна. 


2020 он гэхэд дэлхийн хүн амын тал хүртэлх хувь нь ямар нэгэн харшлаар өвчлөх магадлалтай гэж судлаачид урьдчилан тооцоолсон байна. Манай улсад харшлын шалтгаант өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна.

Тухайлбал таван хүн тутмын нэг нь ямар нэг харшлаар өвчилж байна гэсэн судалгаа гарчээ. Харшил үүсгэгч олон зүйл байдаг бөгөөд хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнсний 15-20 хувь, эм тарианы 20-25 хувь нь харшил үүсгэх шинж чанартайгаас гадна 700 гаруй зүйл ургамлын цэцгийн дохиурын тоос, үйлдвэр ахуйн холимог тоос, химийн төрөл бүрийн бодис, агаарын бохирдол болон бидний хүрээлэн буй гадаад орчны олон хүчин зүйлсийн нөлөө харшлаар өвчлөх шалтгаан болдгийг судлаачид тогтоосон байна. Тэгвэл бас дотоод орчны харшил үүсгэгчид гэж байдаг аж. Үүнд:


Харшилтай холбоотой олон зүйл өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байна. Жишээлбэл, харшил нь гэнэт бий болоод, гэнэт алга болж болно. Тvvнээс гадна аль ч төрлийн харшил нь удамших магадлалтай байдаг. Тиймээс эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол хүүхдэд удамших магадлал дөрөвний нэг хувь, эцэг эх хоёул харшилтай бол удамших магадлал 75-80 хувиар өсдөг байна.

Харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Аль болох харшил үүсгэж байгаа зүйлээсээ хол байж, тайван амрах, халуун хоол унд хэрэглэн бие махбодийн дархлааг хэвийн байлгахад анхаарах нь зүйтэй.

Сайн амрахад нойр их нөлөөтэй. Учир нь биднийг унтаж байх үед бие махбодь өөрийнхөө бүхий л дасан зохицол, өсөлт хөгжил болоод эд, эсийн нөхөн төлжих үйл ажиллагааг явуулж байдаг.

Харшилд өртсөн тохиолдолд хүн тодорхой хэмжээний сэтгэл санааны хямрал буюу стрессэд амархан өртдөг. Стрессийн эсрэг бидний бие махбодид үүсдэг даавар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, өвчний явцад сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд өвчнөөсөө хурдан ангижрахын тулд сэтгэл санаагаа тайван байлгахад онцгой анхаарах нь чухал.

Эх сурвалж: БГЭМН, НЭМҮТ

Л.Булганчимэг




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.