Зөвлөгөө


Эр хүн юуг эрхэмлэж, юуг цээрлэж явах ёстой вэ?

3 жил, 2 сар TIMES.MN

Эцэг хүний таван эрдэм:

1. Уужим ухаан

2. Хатан зориг

3. Бат журам

4. Өрх гэрийн түшиг

5. Үр хүүхдийн сүр сүлд

Эцэг хүний цээрлэх найман зүйл

1. Бор дарсанд шунах

2. Болчимгүй үгэнд автах

3. Болохгүй хэрэг сэдэх

4. Богд Чингэсийн сургаальд тэрслэх

5. Үр хүүхдээ хараах

6. Үнэн ханийг гомдоох

7. Үйлийн хэцүүгээс зугтах

8. Өмсөхийн өнгөнд автах

Эрхэм сайн хөвгүүний ёсон

Эцгийн сургаалаар явагч, эрдэм билэг сурахад дуртай, энэрэх ухаантай хөвгүүн лүгээ нэг, ах дүүгийн хэнд ч аятай, алинд ч зарсан ялгуун сайн, ааль зан нь дөлгөөн, номхон, уургүй шударгас хөвгүүн лүгээ хоёр, алиа наадамгүйгээр үл явагч, арга санаанд цэцэн сайн, аж төрөхөд маш зүтгэлтэй, ашид бүтэмжтэй хүү лүгээ гурав болно.

Асар муу хөвгүүний шинж

Эцгийн сургаалыг үл сонсогч, тэнэг бөгөөд хэдэр, эд малаа нуун худалдагч эгэл муу хүү лүгээ хоёр, алиа болоод эрх танхи, ахас эхсийг хараагч, алинд ч зарваас ойшоон үл хөдлөх адгийн мүү хүү лүгээ хоёр, аяган дахь идээгээ чамлан айлын идээнд гүйгч, алив хов үгсийг зөөгч асар муу хөвгүүн лүгээ гурав болно.

Монгол эр хүний эрхэмлэвээс зохих 10 эрдэмд: Номд мэргэн Нойронд сэргэг Үйлэнд уран Үгэнд сэцэн Дайнд баатар Далайд усч Хуулинд шударга Хуриманд цовоо Дээдэд зусаргүй Доодод найртай хэмээсэн байх аж.




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.