TIMES Ярилцлага


Д.Очирбат: С вирустэй 5000 хүнд “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой гэсэн

3 жил TIMES.MN


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас цөөн асуултанд хариулт авлаа.



-Та АНУ-ыг зориод иржээ. Харвони эмийг гаргасан эрдэмтэнтэй уулзсан гэл үү?

-АНУ-ын Стэнфордын их сургууль дээр болсон таван орны Төрийн нарийн бичгийн даргын түвшний төлөөллүүд хүрэлцэн ирсэн эрүүл мэндийн салбарын зөвлөлдөх уулзалтад оролцоод ирлээ. Энэ уулзалтад Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй өнөөгийн асуудлуудаар Монголыг төлөөлж би илтгэл тавьсан. Энэ үеэр Стэнфордын их сургуулийн дэлхийн шилдэг 50 эрдэмтэнтэй уулзаж ярилцлаа. Тухайлбал, монголчуудын сайн мэддэг элэгний С вирусыг устгах “Харвони” эмийг гаргасан эрдэмтний нэг Жепри Глейнтэй уулзсан. Тэрээр одоо хорт хавдрыг эмчилдэг эм шинээр гаргаж байгаа юм байна.


“Харвони” эмийн үйлдвэр “Гилеад Сайнсес”ХХК-ийн ерөнхий захирал Грег Алтоны хамт



-Элэгний хорт хавдрыг эм уугаад эмчилчихдэг болж байгаа хэрэг үү?

-Элэгний хорт хавдрыг эмээр эмчилдэг болж байгаа юм байна. Хорт хавдрыг эмчлэх энэ эм АНУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдэж, эмчилгээнд тун удахгүй гарна гэнэ. Мөн Стэнфордын их сургуулийнхан элэгний D вирусыг устгах эмийг шинээр гаргасан байна. АНУ-ын эм бүртгэлийн албандаа бүртгүүлэхээр өгчихсөн байгаа. Хагас жилийн дараагаар эмчилгээнд албан ёсоор гарна. Элэгний В вирустэй манай хүмүүсийн 100 хүн тутмын 60 нь D вирус дагалдаж байгаа үед энэ бол маш сайн мэдээ. Элэгний D вирусны эмийг шинээр гаргаад буй “EIGER” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Эрүүл мэндийн салбарт ахиц авчирсан энэ эмийг албан ёсоор бүртгэлд орсных нь дараагаар Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Манай Монгол Улс дэлхийн шилдэг гайхалтай нээлтүүдтэй цаг алдалгүй мөр зэрэгцэж, олон хүний амь насыг аврах, эмчлэх бололцоо олдож буйд маш их баяртай байгаа.



 -“Харвони” эмийн “Гилеад Сайнсес” үйлдвэрээс манайд үнэгүй эм өгөхөөр болсон сайхан мэдээтэй ирсэн гэж дууллаа?

-“Харвони” эмийн “Гилеад Сайнсес” компанийн ерөнхий захирал Грег Алтонтой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсэн дотно уулзалт хийлээ. Грег Алтон “Бидний үйлдвэрлэсэн эмийг хэрэглэсэн монголчууд эдгэж сайн үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” гэдгийг зориуд цохон хэлж байсан. Энэ үеэр хамтын ажиллагааны хүрээнд нэгэн зүйлийг шийдвэрлэхээр болсон. Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй С вирустэй 5000 эмч, ажиллагсдад тус компани Удирдлагын зөвлөлийнхөө хурлаар шийдэж “5000 хүний доз буюу 15 мянган ширхэг “Харвони” эмийг үнэ төлбөргүй өгөх боломжтой” талаар хариу өгсөн. “Гилеад Сайнсес” үйлдвэр нь “Харвони” эмээс гадна 3D эмийг гаргачихсан байна. Энэ нь А, В, С вируст хамаардаг. Одоо байгаа “Харвони” эм зөвхөн С вирустэй хүмүүст таарч тохирдог. Цаашдаа манай Монголд эдгээр эмүүдийг үйлдвэрлэж, үнэ өртөг багатайгаар гаргах боломжийн талаар ярилцаж амжсан.  Тус үйлдвэрийн ерөнхий захирал Грег Алтонтон Монголд ирэх дөрөвдүгээр сард урилгаар ирэхээр болсон.



 Х.Тэргэл

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 жил []


em,,emiin company surtchlakh khoriotoi..


Зочин    3 жил []


em,,emiin company surtchlakh khoriotoi..


Зочин    3 жил [66.181.184.158]


Harvoni shahdag gants companitai gej baigaa terniih ni zahiral naranbaatar ene 2 saya amerik yavaad irsen gejuugaaa


Зочин    3 жил []


Сайн мэдээ байна. баяртай байна. Манай эрүүл мэндийн байгууллагын зүү тариур, багаж хэрэгслэл ариун бус байснаас, эдгээрийн буруугаас болж өөрөөр хэлбэл өөрөөсөө шалтгаалахгүйгээр маш олон хүн энэ өвчнөөр өвдөж байгаа. үхэж, үрэгдсэн хүн ч их байдаг байх. Гэхдээ яагаар бүр үнэ төлбөргүй болчихвоо чанар энэ тэр нь ямар болсон байдаг бол. Үүнээс өмнө зөндөө хүмүүс нэг эмийг 800000 төгрөг курс эмчилгээг 2800000 төгрөгөөр авч хэрэглэж байсан шүүдээ. Гэтэл одоо бүр үнэгүй болоод байдаг, Маш их зөрөө байгаад байна. Али эсхүл өмнөх хүмүүс өвчтэй хүмүүсээр бизнес хийчихэв үү.