Зөвлөгөө


Бүсгүй та маргааш нүүрээ яг ингэж будаарай

3 жил, 2 сар TIMES.MN
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-н маргааш болно. Энэ өдөр бүсгүй та сэтгэл татам, дэгжин харагдах учраа олсон уу? Тэгвэл Мартын 8-ны өдөрт зориулсан нүүр будалтын хэд хэдэн төрлийг санал болгож байна.


1. Nude Look



Nude-жинхэнэ сонгодог будалт. Ийм будалт үргэлж тренд байдаг. Энхрий ялдам харагдуулахаас гадна байгалийн туяа, бүдэг өнгө төрх нь нүүр будалтын ертөнцөд өөрийн байр суурьтай эзэлжээ. Будсан атлаа будаагүй мэт харагдах нь нүүр будалтын хувьд маш хэцүү даалгавар. Гэхдээ таны нүүр гайхалтай энхрий ялдам байхаас гадна нүүрний хэлбэр тань зөв косметикоор нарийн будсан байх шаардлагатай.

Nude нүүр будалтыг хийхийн тулд зөв суурь будгийг сонгох нь чухал. Тэр нь таны арьсны өнгөтэй ойролцоо байх ёстой. Эсвэл бага зэрэг цайвар байж болно. Гэхдээ суурь будалтаа гурав давхарлаж битгий түрхээрэй. Тэгвэл арьсны дутагдалтай талыг илүү тодотгож өгдөг юм. Урин дулааны улиралд шингэн, зөөлөн бүтэцтэй кремийг сонгох хэрэгтэй. Харин зузаан кремийг өвлийн улиралд хэрэглэх нь зүйтэй.

Нүдээ байгалийн цайвар сүүдэртэй өнгө болох ялдам ягаан, биеийн өнгөний, цайвар бор зэрэг өнгөөр будахыг зөвлөе.

Nude будалтыг хийх үед сормуусны будаг чухал үүрэгтэй. Нэг л удаа зөвхөн дээд сормуусаа будах нь чухал. Сормуусны будаг нь бор эсвэл хар саарал өнгөтэй байх хэрэгтэй. Харин уруулаа ялдам ягаан саатай тунгалаг өнгөөр будсанаар Nude будалт төгсөнө.


2. Smoky eyes



Smoky eyes нүүр будалтын тусламжтайгаар толгой эргүүлмээр хурц харц бий болдог. Энэ нүүр будалт нь хар, бор, цэнхэр гээд бүх төрлийн өнгөтэй нүдэнд тохиромжтой. Учир нь энэхүү будалт нь хар өнгөөс гадна нүдний өнгөтэйгөө зохицсон өнгө төрхийг бий болгох боломжтой.

Smoky eyes нүүр будалтыг хийхийн тулд хамгийн эхэнд крем сууриа жигд тавь. Хар бараан өнгийн будаг сонгохгүй байхыг хүсье. Ийм нүүр будалтын гол акцент хурц нүдэнд төвлөрнө. Харин дараагаар нь дээд зовхи хар харандаагаар контур тавина. Ингээд тусгай багс эсвэл чийгтэй хөвөнгөөр уусгаж өгнө. Хамгийн хар бараан өнгийн тениэ зовхинд түрхэнэ. Зовхиноос хөмсөг хүртэл дээшлэхдээ цайвар өнгийг ашиглана. Доод зовхио хар харандаагаар зурна. Дараагаар нь нүдний дотор хэсэгт цайвар тениэр будна.

Сормуусны будгийг олон давхарлаж будаж болно. Ялангуяа нүдний гадаад өнцгийн сормуусыг сайтар будах хэрэгтэй. Уруулын өнгө дээд зэргийн байгалийн цайвар өнгөтэй байна.

3. Холливуд нүүр будалт



Улаан уруул, хар нуман контур нь баярын нүүр будалтад тохиромжтой байдаг. Хэрвээ та хайртай хүнтэйгээ ресторан орох эсвэл шөнийн клубт найз охидтойгоо бүжиглэхээр төлөвлөж байгаа бол энэ нүүр будалт илүү тохирно. Улаан өнгө таны уруулыг дур булаам харагдуулах бол нуман контур муурын харцыг бий болгоно. Энэ нүүр будалтыг хийхийг тулд таны нүүрний арьс маш толигор байх ёстой. Иймээс нүүр будалт хийхээсээ өмнө та нүүрээ скраб эсвэл пилингээр угаагаарай. Хар хурц нуман контур тавихаасаа өмнө зовхио цайвар тениэр будаарай. Мөн хөмсгийг мартаж болохгүй. Холливуд будалтыг хийж байхлаа хөмсгийг урьд өмнөхөөс илүүтэй тод будах нь чухал.

Гэхдээ бүсгүй та Мартын 8-ны өдрийг ажил дээрээ өнгөрүүлэх гэж байгаа бол танд ажил хэрэгч дүр төрх илүү зохимжтой. Цайвар бор өнгөтэй матте тениэр нүдээ будаарай. Матте тени нь тайван харагдуулдаг бөгөөд таны дүр төрхийг ялдам болгоно. Хэрвээ та ямар өнгөөр нүдээ будахаа мэдэхгүй бол бор өнгийг сонгоорой. Учир нь бор өнгө өдөр тутмын нүүр будалтанд илүү тохиромжтой.

Хэрвээ таны баяр ресторан, кафе эсвэл шөнийн клубт тэмдэглэхээр төлөвлөж байгаа бол та тод байхаас бүү айгаарай. Энэ үед Smoky eyes будалт яг тохирно. Энэ нүүр будалт нь танд романтик болон хурц өнгийг бий болгож өгнө.

Хэрвээ та нүүр будалтанд цаг зарцуулахыг хүсэхгүй байвал зүгээр л уруулаа будаад үз. Учир нь улаан уруулын өнгө бүсгүйчүүдийг хачин сайхан эгэл биш харагдуулдаг. Энэ өнгө өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.