Зөвлөгөө


Сар шинийн өдрүүдэд цээрлэх ёсон

3 жил, 3 сар TIMES.MN

Монголчуудын цагаан сараар цээрлэх зүйлс




-Бурхан болооочид зориулсан тавгийн идээнд зочид хүрэхийг цээрлэдэг. Цагаан сар өнгөрсний дараа хураахдаа хүртэж, амсалгүй  галын тахилгад өргөдөг.

-Тавгийн идээний дор гурил будаа хийхийг хориглодог

-Тавгийн идээн дээр еэвэн биш өрөм тавьдаг. Энэ нь гэрийн эзний тэргүүн магнайг илэрхийлдэг учир нүнжигтэй оюунлаг байхыг бэлгэддэг.

-Хөөрөг харшуулж, толгойг нь дарахыг хориглоно.

-Өдрийн цагаар хэвтэж,унтахыг цээрлэнэ. Өвчтэй хүн байлаа ч гийчин ирэхэд босож суугаад, бүсээ бүслэн золгоно.

-Тавгийн идээн дээр боолттой зүйл тавихыг цээрлэнэ. Тухайлбал цаастай чихэр, жигнэмэг тохиромжгүй. Энэ нь тухайн идээг зочид гийчдэд зориулаагүй, идүүлэхгүй гэсэн утга илэрхийлдэг байна.

-Сар шинээр уйлах, хэрэлдэхийг цээрлэнэ. Тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгүй гэж үздэг.

-Битүүний өдөр нохой зодож болохгүй гай гамшиг тохиолдоно гэж үздэг.

-Шинийн нэгэнд эд юмс зээлээр өгөхийг хориглоно. Гарзын үүд нээгдэж, олзны үүд хаагдана гэж үздэг байна.




Холбоотой мэдээлэл


Нүдний ядаргаа тайлах дасгалууд
Нүдний ядаргаа тайлах дасгалууд
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.