Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
18 минут
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
3 цаг, 53 минут
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
4 цаг, 8 минут
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
8 цаг, 48 минут
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
1 өдөр, 6 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
1 өдөр, 7 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
1 өдөр, 8 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
1 өдөр, 8 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
1 өдөр, 21 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
2 өдөр, 2 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
2 өдөр, 4 цаг
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
2 өдөр, 4 цаг
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
2 өдөр, 8 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
2 өдөр, 8 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
2 өдөр, 8 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
2 өдөр, 8 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
3 өдөр, 7 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
3 өдөр, 19 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
3 өдөр, 21 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
4 өдөр, 1 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
4 өдөр, 5 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
4 өдөр, 5 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
4 өдөр, 5 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
4 өдөр, 6 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
4 өдөр, 8 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
4 өдөр, 8 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
4 өдөр, 8 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
4 өдөр, 8 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
6 өдөр, 3 цаг
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
6 өдөр, 8 цаг
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
6 өдөр, 18 цаг
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
6 өдөр, 21 цаг
Урагшлах биш ухарсан ардчилал
6 өдөр, 23 цаг
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 1 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 1 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 1 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 1 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 1 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 1 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 1 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 1 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 2 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 2 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга, гишүүд Солонгост амьдарч буй Монгол хүүхдийн …
1 долоо хоног, 2 өдөр

Монголын анхны генерал цолтой эмэгтэй маргааш мөрдсөө зүүнэ

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан маргааш буюу гуравдугаар сарын 18-нд Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн цол, тэмдэг олгоно.

Энэ дунд монголын анхны генерал цолтой эмэгтэй төрийн тэргүүнээс мөрдөс, цолны үнэмлэхээ гардах гэж байна.

Тодруулбал, Үндэсний батлах хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болорт бригадын генерал цол хүртээхээр болжээ.

Түүний боловсрол, ажилласан байдлыг танилцуулж байна.

Ганболд овогтой Болор нь:

  • 1994 онд Цэргийн Их сургуулийг Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр төгссөн.
  • 2005 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дунд,гүнзгий шатны дамжаа,
  • 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний багш орчуулагчийн оройн анги,
  • 2007, 2009 онуудад АНУ-ын Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжаа,
  • 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж,
  • 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон Улсын Аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа,
  • 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон Улсын Аюулгүй байдлын төвийн Олон Улсын Аюулгүй байдлын дамжаа,
  • 2019- 2021 онд Тайваны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн, Дайны Коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр зэрэг сургалтуудыг тус тус дүүргэсэн.

Улмаар

  • ЗХЖШ-ын Тооцоолох төв
  • БХИС-ийн Холбооны тэнхимд багш, тус сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга,
  • Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Холбооны албаны дарга,
  • БХЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн,
  • ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад тус тус дэвшин ажиллаж байна.

Г.Болор нь Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ын MINURCAT ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр хоёр жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явжээ.

Үүний зэрэгцээ хурандаа Г.Болор нь олон тохиолын анхдагч бас манлайлагч офицер аж. Тэрбээр цэргийн сургуулийн анхны 6 эмэгтэй сонсогчдын нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ын Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй гээд анхны гэх олон тодотголууд түүнд бий.

Түүнийг 2013 онд Өмнөд Судан улсад НҮБ-ын UNMISS ажиллагааны хүчний штабт ажиллаж байх үед тус улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд Г.Болор нь өөрийн үндсэн үүрэгт ажлаасаа гадна Монгол улсын нийт 850 цэргийн алба хаагчтай Мотобуудлагын Батальон болон штабын офицеруудаа хариуцсан Үндэсний ахлах офицероор томилогдон ажилласан төдийгүй Хүчний Командлалын дэргэд эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулж Норвеги, Энэтхэг, Кени улсын гурван эмэгтэй офицеруудыг ахлан Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчидтай олон үндэстний нийт зургаан цэргийн багт ( Монгол, Энэтхэг, Кени, Хятад, Өмнөд Солонгос, Япон) 6,000 гаран км газар нисдэг тэргээр айлчлан ажиллаж дайны цагт эмэгтэй энхийг сахиулагчдын сэтгэл санааг дэмжих, тэдэнд урам зориг өгөх ажлуудыг хийж дараагийн цэргийн багт ирэх эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлсэн нь НҮБ-ын 2000 онд гаргасан эмэгтэйчүүдийн манлайллыг аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог 2%-иас 15% болгон нэмэгдүүлэх тунхаглалыг ажиллагааны газар район дээр хэрэгжүүлж өндөр үр дүн гаргасан хэмээн үнэлэгдэж онцлох үнэлгээтэй офицероор шалгарч Хүчний Штабын даргын тодорхойлолттойгоор үүргээ дуусгаж байжээ.

Мөн Өмнөд судан улсын иргэний дайны үед хүчний штабын удирдлагын холбоог тасалдуулахгүй түргэн шуурхай ажиллуулах үндсэн ажлын хүрээнд тус ажиллагааны түүхэнд анх удаа Нил мөрөн дээрх усан тээврийн холбоог амжилттай зохион байгуулж халдлагад өртсөн тээврийн усан онгоцнуудтай шуурхай холбоонд орж, байрлалыг тогтоон авран гаргах ажиллагааг явуулах үндсийг хангаж олон арван энхийг сахиулагчдын амь насыг аврахад хувь нэмрээ оруулсан юм.

2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь Энхийг Сахиулах Ажиллагааны газарт ажиллах олон үндэстний офицеруудын сонгон шалгаруулалтад амжилттай оролцон тэнцэж Монгол улсаас НҮБ-ын ЭСАГ-т ажиллах анхны офицероор сонгогдон ажилласан нь Монгол улсын Зэвсэгт хүчний офицерын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах нэгэн шинэ боломжийг нээсэн юм.

ЭСАГ-т ажиллах хугацаандаа мөн үүрэгт ажлаасаа гадна НҮБ-ын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн албан ёсны цахим хуудсыг нээх болон оны шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулах ажиллагааг санаачлан НҮБ-ын нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнд уламжилсан нь дэмжигдэн биеллээ олж өнөөдрийг хүртэл уламжлал болон явагдаж байна. Энэхүү санаачилгын үр дүнд эмэгтэй энхийг сахиулагчдын нэр хүнд өссөн төдийгүй үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээ ч нарийвчлан гарах боломж олгогдсон юм.

Хурандаа Г.Болор нь ийнхүү олон улсын байгууллагад үнэ цэнтэй ажилтан, офицер байгаад зогсохгүй ҮБХИС-д холбооны багш, Гадаад хэлний сургалтын төвийн дарга, сургалтын албаны дарга, дэд захирал, сургалтын хэлтсийн дарга зэрэг цэргийн боловсрол олгох шат шатны ажлыг чадварлагаар гүйцэтгэж Монгол Улсын цэргийн боловсрол олгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч юм.

Түүний ажлын амжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг, гадаадын мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө” медаль, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Эх орны төлөө II, III” медаль, “Дайчин алдар I, II, III” медаль, “Африкт энхийн төлөө” дурсгалын медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медалиар 3 удаа, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулж байжээ.

Сэтгэгдэл