TIMES Ярилцлага


Ө.Гэрэлмаа: Монголчууд хүчирхэг чадварлаг байж зах зээлээ авч үлдэнэ

3 жил, 1 сар TIMES.MN


Ази Номхон далайн Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2016 оны шилдэг бизнес эрхлэгч бүсгүйгээр шалгарсан“Ландэкс” тээвэр зуучин компанийн ерөнхий захирал Ө.Гэрэлмаатай ярилцлаа.


Монгол бүсгүйчүүд хүчтэй гэдгээ харууллаа


- Ази-Номхон далайн бүс нутгийн шилдэг эмэгтэй бизнес эрхлэгчээр шалгарсанд баяр хүргэе. Монголын бизнес эрхлэгч бүсгүйчүүдээс ийнхүү олон улсад гарч нэр хүндтэй шагналын эзэн болж байгаа нь бахархмаар. Энэ шагналыг авсан тэр сайхан мөчөөс яриагаа эхлэе ?


- Ази Номхон далайн Худалдаа аж үйлдвэрийн танхимын 30 дахь удаагийн хуралдаан үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойтой давхцсан юм. Тиймээс энэ удаагийн хуралдаанд онцгой ач холбогдол өгсөн юм билээ. Өнгөрсөн Энэ жилээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж шагнадаг, алдаршуулдаг болсон болж байгаа юм. 2016 оны шалгаруулалтанд нийт 32 орны бизнес эрхлэгч бүсгүйн тодорхойлолт материал хүргэгдсэн.

Гэтэл нэг өдөр “Ази Номхон далайн Худалдаа аж үйлдвэрийн танхимын шилдэг бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд тэнцэж үлдлээ. Та хүрэлцэн ирж олон улсын шүүгчдийн ярилцлагад оролцож танилцуулга хийнэ үү. Сонгон шалгаруулалтын зардлыг манай тал хариуцна” гэсэн захидал ирлээ. Урилгын дагуу очиж ярилцлагад оролцсон. Өрсөлдөгч нараа хартал улс орныхоо худалдаа аж үйлдвэрийн танхимыг үүсгэн байгуулагч, маш амжилттай бизнес эрхэлж яваа гээд олон мундаг бүсгүйчүүд байна. Миний хувьд олон улсын шилдэг бизнес эрхлэгчид бүсгүйчүүдийн хаана нь ч хүрэхгүй юм байна гэж бодоод буцахаар шийдлээ.  Гэтэл хамт явсан хүмүүс  шагнал гардуулах ёслолд нь оролц, үгүй бол  үл хүндэтгэсэн үйлдэл болно гэж ятгасан юм. Ингээд шагнал гардуулах ёслол болоход хамгийн эхний номинаци “Залуу бизнес эрхлэгч эмэгтэй”-г тодруулахад Монгол Улсын  “Lamour” компанийн захирал Д.Хулангийн нэрийг зарлав. Үнэхээр бахархмаар сайхан үйл явдал болсон. Энэ том арга хэмжээ гуравхан номинациар бизнеэс эрхлэгч бүсгүйчүүдийг тодруулдаг. Эхний номинацийг нь монгол бүсгүй авсан юм чинь  дахиад юу гэж монгол хүн тодрох билээ гэж бодсон. Шилдэг эмэгтэй бизнес эрхлэгч эмэгтэй шагналыг Ираны 58 настай эмэгтэй авсан. Дараа нь энэ номинацийн хоёр дахь эзнээр Монголын “Landex”  компанийн захирал Ө.Гэрэлмаа гэж зарлав. Санаанд оромгүй, чихэндээ итгэмгүй санагдаж байсан шүү. Дахиад нэг номинацийг нь монгол бүсгүй авлаа  шүү дээ гээд л.

Шүүгчдийн бүрэлдэхүүн олон улсын төлөөллөөс бүрдэнэ. Энэ удаагийнх ОХУ, Австрали, Тайван, Шри Ланкийн шүүгчдээс бүрдсэн. Шагнал гардуулах үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн Монгол бүсгүйчүүд үнэхээр хүчтэй байлаа. Гурван номинацийн хоёрыг нь монголын бизнес эрхлэгч бүсгүйчүүд авахаас аргагүй байлаа гэж хэлсэн.


- Шүүгчдэд монголын эмэгтэй бизнес эрхлэгч бүсгүйчүүдийн бизнесээ амжилтанд хүргэснээс гадна юу тэгэж их сэтгэлийг нь хөдөлгөсөн юм бол ?


- Монголчууд хүчирхэг байлаа гэж хэлсэн нь зөвхөн Гэрэлмаадаа бус монголчуудын хүчирхэг удам угсаа, тэмцэгч чанарыг тэд олж харсанд байх. Миний хувьд сонгон шалгаруулалтын ярилцлагад орохдоо өөрийн өдий хүртэл явж ирсэн, туулсан замаа л ярьсан. Хамгийн гол нь өөрийнхөөрөө байж чадсан. Энгийн байсан минь шүүгчдийн сэтгэлд хүрсэн юм болов уу.

Бизнес эрхлэгч бүсгүйчүүд бүгд нэг өдөр ярилцлагад орсон л доо.”Lamour”  брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан  захирал надаас нэлээд өмнө орсон. Гарч ирэхэд нь юун тухай ярилцав, ямар асуулт асууж байна гэхэд “Хурдан ярь, цагтаа баригдахгүй байна” гээд нэлээд шавдууллаа гэлээ. Тэгэхээр цагтаа багтаагаад маш товч бөгөөд тодорхой байх ёстой гэдгийг ойлгосон.

10 минут танилцуулгаа хийж 5 минут асуулт хариулт явах ёстой байтал миний ярилцлагын цаг 30 гаруй минут үргэлжилсэн. Миний танилцуулга “Би хэн бэ, би юу хийдэг вэ, Би юу хүсэж мөрөөдөж байгаа вэ” гэдэг гурван сэдвээс бүрдсэн. Залуухан бүсгүй эрчүүдийн хүчээ үздэг салбарт орж ирээд хэрхэн өрсөлдсөн, өөрийн байр сууриа олох гэж яаж зүтгэсэн, ар гэр, амьдрал ахуйгаа зэрэг зохицуулах гээд олон бэрхшээлийн ард гарсан тухайгаа ярьсан. Шүүгчид  надтай ярилцаад инээлдээд, олон зүйлийг асуугаад цагийг бараг мартчихсан.

Анх би шүүгчдийн бүрэлдэхүүнийг гараад ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч эмэгтэй, Австралийн шүүгч эрэгтэй хоёрын саналыг авна гэж байхгүй. Тэд монголчуудыг дэмжихгүй л болов уу гэсэн мэдрэмж төрсөн. Гэтэл ОХУ-ын шүүгч эмэгтэй монгол бүсгүйчүүд хамгийн шилдэг нь байсан шүү гэхэд ямар сайхан санагдсан гээч.


- Шүүгчдэд монголын бизнес эрхлэгч бүсгүйн хүсэл мөрөөдөл нэлээд хүрсэн байх. Тэр хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач ?


-2016 оны гуравдугаар сард би материалаа бүрдүүлж явуулж байсан юм. Тухайн үед  Япон улсад онлайн худалдааны дэлгүүр нээж монгол брэндүүдийг хүргэх зорилго тавьсан. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг японы зах зээл дээр гаргах. Эдийн засаг буурсан, ачаа тээвэрлэлт багассан үед яаж өөрсдөө тээврийн эх үүсвэрийг бий болгох вэ гэж бодоод энэ төслийг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа бичсэн юм. Энэ төслийн худалдаанаас ашиг орлого олох гол зорилгоо болгоогүй,  ачаа тээврийн эргэлтийг бий болгох нь хамгийн чухал байлаа. Би том төслүүдийг лобби хийж авч чадахгүйгээс хойш өөрөө өөртөө ажил бий болгох хэрэгтэй болдог. Эрчүүд орой үдэш хамтдаа сууж архи уух, саунд суух үеэрээ том том бизнесээ ярилцаж тохирдог. Би эмэгтэй хүн, дээр нь архи ууж чадахгүй болохоор ийм тоглолтын ард үлддэг. Тиймээс өөрийн чадах аргаар ажлаа олж, жижиг дунд бизнес эрхэлж байгаа монголчуудынхаа бизнесийг дэмжиж, монгол брэндийг гадаад зах зээлд таниулахыг хүссэн гэдгээ хэлсэн. Шүүгчид “Анх бизнес эрхлэхэд хамгийн хэцүү бэрхшээл юу байв” гэж асуусан. Тэгэхэд нь би хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт залуу нас, хоёрдугаарт эмэгтэй хүн гэдэг хамгийн том асуудал, үүнийг даван туулахад надад маш хэцүү байсан. Мэдлэг боловсрол, мэдээлэл, хөрөнгө оруулалт асуудал байгаагүй гэдгээ хэлсэн.


Миний амжилтанд хүрэх энгийн бөгөөд шилдэг арга


- Тэгэхээр дутуугаа нөхөж, амжилтанд хүрэхийн төлөө хэрхэн ажиллаж байв ?


 

- 25-хан настай бүсгүй эрчүүдтэй өрсөлдөнө гэхэд хэцүү байсан. Эхлэлтийн шатны хөрөнгө оруулалт гэж байсангүй. Тиймээс баяр наадмаар амрахгүй ажилладаг байсан. Төмөр зам амралтгүй 24 цаг ажилладаг болохоор хүмүүсийг амарч байхад төмөр замтай холбоотой ажлаа амжуулж авдаг байлаа. Баяр болгоноор ажилтай гээд гэрийн бараа харахгүй болохоор ар гэр, хүүхэд орхигдоно. Үүнд мэдээж нөхөр таатай байхгүй нь ойлгомжтой. Гэсэн ч бүгдийг амжуулах гэж их хичээдэг байлаа.

Бизнесээ амжилттай явуулахын тулд  2010 онд нэгэн шийдвэр гаргахад харгахад хүрсэн. Тэр нь эрэгтэй гүйцэтгэх захиралтай болох. 50 нэлээд гарсан нэг мундаг  хүнийг гүйцэтгэх захирлаар ажилд авсан. Гүйцэтгэх захирлынхаа хамт хэлэлцээрт ороход хүмүүс намайг нарийн бичгийн дарга нь гэж хардаг байсан. Ялангуяа азийн бизнесийн төлөөлөгчид тийм ойлголттой угтаж авдаг байсан. Энэ нь ёс заншил, уламжлал нь нөлөөлдөг байх.  Ямар нэг уулзалт, хэлэлцээрийн өмнө гүйцэтгэх захиралтайгаа ярилцаад  бодлогын шийдвэрийг би гаргана. Миний гаргасан шийдвэрийг  гүйцэтгэх захирал хэлдэг байв. Ингэхээр дараа нь гарах үр дүн илүү байх жишээтэй. Мөн  орой үдэш уулзалт цэнгүүнд  гүйцэтгэх захиралдаа байр сууриа хэлж өгөөд явуулна.Маш их тулхтай, нөмөр нөөлөгтэй байсан. Энэ мэтчилэн саад бэрхшээлийг өөрийнхөө арга замаар туулж ирсэн.


- Логистикийн компанийн нэг онцлог нь тухай улс орны нөлөө бүхий хүмүүс ажиллуулдаг гэдэг юм билээ ?


- Логистикийн компаниудын холбоодын холбоо  жил бүр дэлхийн хэмжээний чуулганаа хийнэ. Энэ чуулганд би хэдэн жил дараалан оролцсоноор маш их туршлага, нэр хүнд, нөлөөллийг олж  авсан. Учир нь аль ч улсын логистикийн компанийг чинээлэг давхаргын эрчүүд голдуу удам залган ажиллуулдаг юм билээ. Тэд улсынхаа тээвэр зуучийнг салбар, бодлогыг атгаж байдаг болохоор дэлхийн чуулганд оролцоно. Тэдэнтэй жил бүр уулзаад танилцаад ирэхээр хаана ч очсон салбартаа нэр хүндтэй, газардахгүй болдог юм билээ.

Анх энэ чуулганд оролцоход залуухан бүсгүй улс орноо төлөөлөн очиход  өрөвдөж харж байсныг үгүйсгэхгүй.  Жил ирэх бүр тогтвортой ажилласны үр дүнд үнэ цэнэ үүсдэг юм билээбайна гэдгийг улам бүр ойлгож байгаа.


- Ландэкс компанийн салбар АНУ, Японд нээгдсэн гэж байсан. Энэ маш том амжилт ?


-Тээвэр зууч өөрөө хил хязгааргүй ажилладаг бизнес.  2006 онд Японы Фукуока хотод, 2010 онд АНУ-ын Чикаго хотод салбараа байгуулаад ажиллаж байна. Тухайн улс оронд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа нээсэн ч гэлээ тэр улсынхаа агентуудтай ажиллана. Яагаад гэвэл олон жилийн түүхтэй, туршлагатай компаниудаас бидэнд суралцах юм маш их. Мөн манай улс далайд гарцгүй учраас энэ салбар шинэ тутам, бидэнд мэдэхгүй, чадахгүй зүйл асар их байна. Хажуугаар нь салбараа нээгээд тухайн улсынхаа зах зээлийн зарчим, дүрмийг ойлгочих гээд суралцаад л явж байна.


Өөртөө өгсөн амлалтаа  биелүүлсэн



- Эрчүүдийн хүч үздэг салбарт орж ажлын гараагаа эхлэхэд олон зүйлийг үзэж туулсан байх. Анхны ажлаа хэрхэн олж байв ?


-Бизнесээ эхлүүлэхээр ажиллаж байсан тээвэр зуучин компаниас гарахдаа тухайн компанийнхаа нэг  ч харилцагчийг булаахгүй, шударга, ёс зүйтэй, хэлсэндээ хүрч  ажиллана гэсэн амлалтыг өөртөө өгсөн. Би тээврийн менежер байсан болохоор гадаад харилцагч, монгол дахь худалдан авагч нарын бүх утас холбоо, хаяг надад байдаг байлаа. Хэрвээ би ичих булчирхайгүй, ёс зүйгүй байсан бол өөртөө байгаа мэдээллийг ашиглаад  нэлээд хэдэн харилцагчийг өөрийн болгож болох байлаа. Гэхдээ надад тийм ухамсар байгаагүй. Өөрийн компаниа байгуулаад тээврийн ажил олохын тулд интернэтээс японы автомашин нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг хайсан. Хэрхэн хийдгийг мэдэж байгаа болохоор японоос хуучин машин тээвэрлэх ажлыг хийхээр шийдсэн юм. Ингээд японы нэг компанитай холбоо тогтоон хамтын ажиллагаа эхлүүлэхийн тулд уулзалтаа  хэдэн сарын өмнөөс товлов. Визээ хөөцөлдөж байж бүтээгээд  японд амьдардаг хамтрагчтайгаа яваад очлоо. Токио хотын төвд олон давхар томоохон байранд төв нь байдаг маш  том компани байв. Харамсалтай нь, Монголоос яваад очсоны дараа мэйлээр уулзахаар товлосон байсан менежер нь бидэнтэй уулзаж чадахаа байлаа, боломжгүй гэдэг байгаа. Холоос ирээд ийм үг  сонсох ямар хэцүү байсан гээч. Дөнгөж компаниа байгуулаад хүнээс 2000 ам.доллар зээлээд хол газар ирсэн хүнд ёстой л газар цөмрөх шиг болсон. Тэр компанийн байшингаас гараад хамтрагч найзтайгаа юу ч дуугараагүй хэсэг явлаа. Ямартай ч найзынхаа  гэрт очих замдаа хоёр гурван компанитай уулзахаар  товлосны дагуу уулзалтаа хийгээд үзэхээс  өөр замгүй байв. Кобе хотын  хотод байрладаг, задгай ачааны тээврээр мэргэшсэн, 1856 онд байгуулагдаж өдийг хүртэл өргөжин тэлсэн компаниар орохоор  холбоо барихад менежер нь биднийг тосч машин явуулаад их уриалгахан хүлээж авсан. Учир нь  1990-ээд онд японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийтийн тээврийн үйлчилгээнд зориулж том оврын автобус Монголд өгөхөд тээврийн ажлыг нь гүйцэтгэж байсан, манай улсад  ирж байсан хүн хэлтсийн дарга нь байж таарлаа.  Тиймээс монголчуудад их элэгтэй ханддаг. Компани нь 1858 онд байгуулагдсан асар их түүхтэй амжилттай ажиллаж байгаа  төсөөлшгүй том компани байдгийн. Хамтын ажиллагааны гэрээ байгуулан Монгол руу ачаа тээвэрлэхээр боллоо. Хэрэв ингэж аз таараагүй  бол өнөөдөр би “Ландэкс” компаниа байгуулж чадахгүй, бизнес хийх бодлоо орхих байсан биз. Тиймээс би өөрийг маш азтай хүн гэж боддог.


-Холын газраас ажлаа бүтээгээд хамтран ажиллах гэрээ байгуулчихаад ирсэн хүн ирээд үйлчлүүлэгч нараа яаж олов ?


- Бусдын үйлчлүүлэгчийг булаахгүй гэжчихсэн хүн техникийн захаар явж машины ченжүүдтэй уулзаж японоос машин авахад нь туслая, ачаагаа манайхаар явуулаарай  гэж гуйсан. Ингэж олон хүнд тусалсан даа. Хүн юу тарина түүнийгээ  хураадаг гэдэг. Анхнаас нь бүх зовлон жаргалыг өөрөө бий болгож туулсан  бүхэн урт настай, өгөөжтэй байдаг юм байна.

Япончуудтай ажиллахаар бизнесийн  ёс зүй, сахилга хариуцлага гэдэгт сайн суралцдаг юм байна. 10 гаруй жил ажиллаж байж одоо л японы бизнесмэнүүдийн араншин, харилцааны талаар зах зухаас  ойлгож, учрыг нь олж эхэлж байна.


- Манай улсад логистик хөгжих үндсэн суурь араг яс нь бүрдэж чадаж байна уу. Зам, харилцаа холбоо, хаягжилт бүрэн шийдэгдээгүй нөхцөлд энэ төрлийн бизнес хийх хэцүү юу ?


- Логистик хоёр гурван зуун жил хөгжөөд ирсэн улс орнуудыг бодвол манай улс хоцорч яваа. Гэхдээ манай улсад хөгжиж байгаа салбар. Аливаа юм хөгжлийн шат, цаг хугацаагаараа явдаг. Логистикийн бизнес эрхлэгч нарт  учирдаг саад бэрхшээл их бий.


Монголын  логистикийн компаниуд  сул хуультай, тоглоомын дүрэмгүй явж байна. Ачаа алдлаа гэхэд бүх хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж л үүрнэ. Гэтэл дэлхийн улс орнуудад логистикийн хууль эрх зүйн орчин бүрэн хөгжсөн болохоор даатгалын систем нь хариуцах гээд санхүүгийн зохицуулалт нь  өндөр хөгжсөн байх жишээтэй. Ерөнхийдөө, тээвэр логистикийн салбар нь Монгол улсын дэд бүтэц, гадаад худалдааны бодлого, санхүүгийн зах зээлтэй нягт уялдаатай бөгөөд системийн түвшинд шийдэх асуудлууд их байна.


Мөн гадаадын хөрөнгөтэй компани орж ирээд зах зээл булаах боломжтой. Хэн ч гэсэн ашигтай бизнес рүү орохыг хүснэ. Монголчууд зах зээлээ алдахгүйн тулд өөрсдөө хүчирхэг, стандарт шаардлага хангаж чадвал бусдад орон зай үлдээхгүй.


Үүх түүхээр ярьвал монголчууд  эрт үеэс логистикийн  маш сайн суурийг тавьсан. Алтан мөнгөн гэрэгэ үзүүлээд аль ч улс орны худалдаачид манай нутаг дэвсгэрийг саадгүй  нэвтэрдэг, туулдаг байсан. Ийм сайн түүхтэй, уламжлалтай, ухаантай ард түмэн гэдгээрээ би бахархах явдаг.


Ц. Ургамал

 

 

 

 

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 жил []


Tanihgui ch ugui iim garuud saagui yawah yumaa huurhiis


Зочин    3 жил []


MONKOOCHOOD XUDLAA SHAAAAGAAAL.....


Зочин    3 жил []


MONKOOCHOOD XUDLAA SHAAAAGAAAL.....


Зочин    3 жил []


MONKOOCHOOD XUDLAA SHAAAAGAAAL.....


Зочин    3 жил []


GERELMAA GEJ ENE EMEGTEI XUNII XURUNGU DEER TUILJ UURIIGUU XET SURTALCHILAXAA BOLIX BOLOOGUI YU????? LANDEX IIN GOL XURUNGU ORUULAGCHIIG ZUGEER L NEG TANIL GEJ YRIXAASAA ICHEECH!!!! YAJ ASHIGLAJ MUNGUUR N TUILJ ZALIDAJ BSANAA YMAR XURDAN MARTAAV!,????


Зочин    3 жил []


Uuriiguu bas mundag busguitei haritsuulchih geed bain uu ugui yu. Humuusiin ineed hureel joohn yawuulsan ym bh. Oir hawiin buh hunee l muulj yawdag, yawdaltai erguu hugshin pagdagar awgai.


Зочин    3 жил []


Хэцvv байгаа бол ажил хийхээ болихгvй юу. Hund salbaruudad ochnoon heden say dollar ergelduulj business hiij bgaa humuusees suralts daa. Udur tutmiin, jijig sajig zuil yariad beal business hiij chadahgui shde busgui min.


Зочин    3 жил []


Mongoliin amjilttai tomookhon kompaniudiin ikhenkhiig emegteichuud udirddag, teever zuuch baitugai salbart. Mongold emegtei khund biznes hiikh hetsuu gedeg khamgiin khudlaa zuil. Yag boditoi ajil hiideg mundag emegteichuud ikhenkh ni chimeegui ajilaa hiideg, mungo tolj yanz buriin khevleleer garaad bh ni khovor bh shig.


Зочин    3 жил, 1 сар []


Mongoliin amjilttai tomookhon kompaniudiin ikhenkhiig emegteichuud udirddag, teever zuuch baitugai salbart. Mongold emegtei khund biznes hiikh hetsuu gedeg khamgiin khudlaa zuil. Yag boditoi ajil hiideg mundag emegteichuud ikhenkh ni chimeegui ajilaa hiideg, mungo tolj yanz buriin khevleleer garaad bh ni khovor bh shig.


Зочин    3 жил, 1 сар []


Mongoliin amjilttai tomookhon kompaniudiin ikhenkhiig emegteichuud udirddag, teever zuuch baitugai salbart. Mongold emegtei khund biznes hiikh hetsuu gedeg khamgiin khudlaa zuil. Yag boditoi ajil hiideg mundag emegteichuud ikhenkh ni chimeegui ajilaa hiideg, mungo tolj yanz buriin khevleleer garaad bh ni khovor bh shig.


Зочин    3 жил, 1 сар []


Za Lhamour n Khulang hurdan yari geed Landex n Gerelmaag bolokhoor zugeer yariulaad bsan bh ni uu? Yah gej iiim jijighen zan gargaj negniigee ugiin dalimd doosh ni khiij bdgiin. Muukhai l huuhen bn daa


Зочин    3 жил, 1 сар []


ямар мундаг бүсгүй вэ. харваас даруухан бүсгүй байна. Эмэгтэйчүүдийн нуруун дээр улс орны гол ачаа яваа шүү. сайн байна бүсгүй минь. улам тод гялалзаарай


Зочин    3 жил, 1 сар []


hytad baraa muu, deer n delhiin humuus hytdad durgui. tehed baraagaa yaj iigeel delhii duuren zaraal ih bayan bolson baina daa mongolchuud tarhi n muu ajilldag tul baraagaa zarj chadahgui mangar bugd gadaadad har ajil hiigeel teg amidrahdaa gutardaggui yum baih daa


Зочин    3 жил, 1 сар []


Дор бүрнээ л монголчууд чадварлаг, дайчин хөдөлмөрч байж улс орон хөгжинө. Хөдөлмөрч эмэгтэйд баяр хүргэ?


Зочин    3 жил, 1 сар []


huurhun john huuhed shig yaridag huuhen be. kkkk Залуухан бүсгүй эрчүүдийн хүчээ үздэг салбарт орж ирээд хэрхэн өрсөлдсөн, өөрийн байр сууриа олох гэж яаж зүтгэсэн, ар гэр, амьдрал ахуйгаа зэрэг зохицуулах гээд олон бэрхшээлийн ард гарсан тухайгаа ярьсан. Шүүгчид надтай ярилцаад инээлдээд, олон зүйлийг асуугаад цагийг бараг мартчихсан geneeeee. olon emegteichuud ene salbart ajilldag , udirddag shde


Зочин    3 жил, 1 сар []


mongolchuud mundag bid nar lag geed oorsdiigoo busdaas het doviilgood baih ch za daa neg ih sain zan ch bish dee. ug ni bid uhaantai bolj guihiin orond ajilsag bolchihvol l sain ymsan. ydahdaa ail bur hashaandaa hunsnii heregleenii nogoogoo tarichihdag bol uls ornii ediin zasagt bolon oorsdiin ediin zasagt ch ih nemer bolohson. daanch bid nar hereglee ondortoi orlogo bagataid l asuudal bna. ajiliin bair l hamgaas chuhal eniig ug ni nadaar heluuleltgui , tor zasgiinh ni sain medej bgaa ch husel algad l asuudal bna.


Зочин    3 жил, 1 сар [202.9.40.172]


монгол бүсгүйчүүд ийм мундаг ш дэ. харьд цагаачилж хэл аманд өртөж байхаар эх орондоо хийж бүтээж байгаа ийм залуусаа дэмжих хэрэгтйэ байна


Зочин    3 жил, 1 сар [202.9.41.190]


Mundag