Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал тэмцээний нэг “Парис-2021” Их дуулгын тэмцээн 10 дугаар сарын 16-17-нд Францын нийслэлд болж шилдгүүдээ тодруулж байна.
Өчигдөр буюу Их дуулгын эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66, 73 кг жингийн барилдаан болж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд тодорлоо. Монголын шигшээ багаас өрсөлдсөн тамирчдаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой нар Парисын Их дуулгын хүрэл медальтан болов.
Сэтгэгдэл