Улс төр


Б.Эрдэнэбатын улстөр, бизнест үлдээсэн бараан мөр

2 жил, 8 сар TIMES.MN


Хөгжлийн банкийг цөлөмчихөөд төрийн байцаагчийг зоддог Б.Эрдэнэбат гэгч нөхөр монголын улстөрд, бизнесийн салбарт мартагдахааргүй ул мөрөө үлдээсэн нэгэн. Гэхдээ эргэн харахад түүний үлдээсэн мөр бараан тал нь давамгайлж байгаа нь харамсалтай. АН-ын үед Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй. Уг хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад гэрт нь нэгжлэг хийхээр ирсэн байцаагчийн биед халдаж  Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдэн асуудал нь улам хүндэрснээр түүний улстөрийн болон, бизнесийн карьер нь тун эвгүй дуусгавар болж байх шиг.

Нэгэн цагт бизнест  “Эрэл” гэсэн өөрийн вант улсаа байгуулж, сүүлдээ улстөрийн хүрээгээ тэлэхээр “Эх орон” нам байгуулж баахан манаргасан. Гэвч ганц хүний нам явдаггүй гашуун түүхийн замаар орж өнөөдөр  намынхаа тамга тэмдэгтээ л үлдсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Ер нь түүний тухай УИХ-ын гишүүн, сайд байх үеэс л улсын хөрөнгө мөнгө идсэн уусан гэж баахан л шуугидаг, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж мэдэгдэж, түүнээс энэ мөнгийг гаргуулах гэж бүтэн гурван жил шүүхээр яваад бараагүй гээд хэвлэлийн хуудсыг сөхвөл нөгөө бараан мөр нь дурайгаад л гараад ирнэ.


Ийм таагүй баримтуудаас цухасхан дурдахад,


-  Б.Эрдэнэбат Өвөрхангай аймгийн Уянга суманд алт олборлож бизнесээ хөл дээр нь босоход гол тулгуураа болгсон. Анх энэ суманд алт олборлохдоо Уянга сумыг Монголын Швейцарь болгоно гэж ярьдаг байсан гэх. Нутгийн иргэд ийм сайхан амлалтыг нь мартаагүй л суугаа байх.


Нэгэнтээ Монгол улсын Анхны Ерөнхийлөгч П.Очирбат –Алт хөтөлбөр нилээдгүй хүнд өгөөжөө өгч, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “МАК”-ийн Б.Нямтайшир зэрэг сар бүр Солонгост очиж казино тоглодог, 1 тэрбум төгрөг намын байранд хандивладаг, нам байгуулдаг томоохон хөрөнгөтнүүд буй болов гэж хэлж байжээ.


-Amirlangui yaruu nairag блог дээр “2006 онд солонгос улсын нийслэл сөүл хотод байрладаг "Walker hill paradise" казинод тэр үед хадгаламж банкны ерөнхий нябогийн ажилтай байсан Чимэдцэрэн, тухайн үеийн үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга Сүрэнхор тэр бүү хэл дархан аварга Бат-Эрдэнэ, даян аварга Өсөхбаяр ,УИХ-ын  гишүүн Т.Бадамжунай нар ирж тоглож байсан.  Мөн алтны магнат хэмээн алдаршсан хүүхний эрлэг Мянганбаяр, Эрэлийн Эрдэнэбат, Дамбын Хишгээ нар тоглож байхыг нүдээрэй харж байсаан. Гэхдээ Эрэлийн Эрдэнэбат Мянганбаяр хоёр маш их хэмжээний мөнгөөр тоглодог байсан бөгөөд одоо ч тоглож байгаа байх” гэж бодит үнэнийг харсан хүн бичсэн байна.


Эндээс харахад Б.Эрдэнэбат мөнгийг ч босгож байж, казинод хорыг нь сайн гаргадаг байж гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Түүнчлэн улстөрд орсон шалтгаан нь бизнесээ улстөртэй холбож илүү их ашигт хүрэх гэсэн шунал. Энэ шуналынхаа гайгаар өнөөдөр вант улс нь хүндхэн байдалд байгаа гэгдэх юм билээ. Тэрээр төрийн албан ороод зүгээр суусангүй мөн л чих халууцуулах зүйлийг хийсээр. Тухайлбал, Эрчим хүчний сайд байх үед нь парламентын гишүүд түүнийг огцруулах үндэслэлээ гаргаж, хэвлэлийнхэн дугаарт бүртээ энэ тухай мэдээлж байв. Тэр үеийн зарим нэг баримтыг дурдвал “100 мянган нарны гэрэл” хөтөлбөрийн хэрэгжилтэнд шалгалт хийсэн Ардчилсан намын ажлын хэсэг 2006 оны төсвийн тайланг шүүж байгаад малчдыг нарны зайгаар хангахаар төсөвт суулгасан 8,5 тэрбум төгрөгийн 5,6 тэрбумыг нь Түлш, эрчим хүчний сайд дур мэдэн өөр зvйлд зарцуулж төсвийн хууль зөрчсөнийг тогтоосон байдаг. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын зөвлөл Б.Эрдэнэбат сайдыг  огцруулах санал тавиад хүчин мөхөсдсөн юм. Үүнээс өмнө нь 2,4 тэрбум төгрөгийг “тендерт ялсан” гэх Өмнөд Солонгосын компанид шилжүүлээд алдсаныг нь Б.Эрдэнэбат сайдыг огцруулах эхний үндэслэлээ болгож байсныг ч уншигчид санаж байгаа байх. Харин дараа нь түүнийг яг энэ асуудлаар нь дахин огцруулах шалтаг хайсан боловч МАХН-ын “хашаанд” очиж хэвтчихээд өндийгөө ч үгүй билээ. МАХН-ын дарга М.Энхболд ч “Б.Эрдэнэбатын эсрэг кноп дарсан хүний улс төрийн карьер дуусна гэж мэдээрэй” хэмээн бүлгийн гишүүдээ дарамталсан гэдэг. Үнэн худлыг бүү мэд, ямар ч байсан тендер, төсөл будлиулсан ТЭХ-ний сайд Б.Эрдэнэбатыг ажлаа хийж чадахгvй байгааг нь харсаар байж парламент огцруулж дөнгөөгүй юмдаг.


Энэ удаа Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн байхад хариуцлага тооцож алдахгүй алдах уу гэдгийг харах үлдэж байна. Ямар ч үед, аль ч засгийн үед дээгүүр сэвж явж байгаад  юм юманд хүрчихдэг энэ хүний асуудал хэрхэн шийдэгдэх бол. Олон хавар нэгэндээ гэж энэ удаа хуулийнхны атганд мултархааргүй орсон бололтой.

 

Г.Санчир




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    2 жил, 8 сар []


Ханаж цадахаа мэдэхгүй болсон адгийн шаар, арчаагүй шуналтай, адгийн амьтан. бол Эрдэнэбат.


zochin    2 жил, 8 сар []


zavharsan yumnuud hurungun deer tuilaad urund oruulaad alga boljdee


Зочин    2 жил, 8 сар []


Ийм паразитууд маш олон байгаа банк барьцаагүй мөнгө өгдөг юмуу


Зочин    2 жил, 8 сар []


Ene zavaan avgai tsaraitai luivarching shorond ni hiigeech


ЗОЧИН    2 жил, 8 сар [103.26.193.230]


ЖИРИЙН ИРГЭН НЭГЭН ХУЛГАЙЧ МӨНГӨ ЗЭЭЛЭЭД ӨГӨӨГҮЙ БОЛ ӨДИЙД НЭГ ХУДАГТ БОВОО БАЗААД ХЭВТЭНЭ БИЗ ДЭЭ? ИНГЭЭД Л СҮРЧИГНЭЖ БАЙГААД НАМ БОЛДОГ БИЗ ДЭЭ? НЭЭГ ИХ СҮР БАДРУУЛААД ЧИМЭЭГҮЙ БОЛНО ДОО.ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЭРДЭНЭБАТАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ?ЧАДАХ УУ? АМЖИХ УУ? ХАРЖ Л БАЙЯ.ДЭЭРЭЭС НЬ ТӨРИЙН ЦАГДААГ БАЛБАНА.ХЭН БЭ? ЭНЭ МУУ ГӨЛӨГ ТӨР ОДОО АРВИН БАЯРЦОГТ ТЭРГҮҮТЭЙ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРТАА ХАРИУЦЛАГА ТООЦООЧ ЯАСАН ЯЛГААТАЙ ЛАЛАРЫН ХУУЛЬ ВЭ%?АРДУУДАА ОДОО ЯАХ ВЭ? ГЭР ХҮЙТЭН ХООЛ БАЙХГҮЙ АХ ДҮҮ НАР НЭГ ХОЁР ХОНУУЛААД Л ХЯЛАЛЗААД ХООРОНДОО ЯР ЯР ХИЙЛЦЭЭД ЭХЭЛЖ БАЙГААМ МАНИЙГАА БОДООЧ ДЭЭ ҮХЛЭЭ


Зочин    2 жил, 8 сар []


тэгээд дийлэх уу баахан гэмт хэрэгтэй кино шиг юм харуулж байгаад тавиад явуулах биз дээ


Зочин    2 жил, 8 сар []


Бадарчин явсан газар балагтай гэж үнэн шүү.


ZOCHIN    2 жил, 8 сар [203.59.109.92]


IH L NUGEL HIIJDEE.HOORHII. SHORONDOO AMAR SAIHAN JARGAJDEE. TER SAIHAN BAIGAL HARIUGAA AVAH BIZDEE.


ЗУРАГТЫНХАН    2 жил, 8 сар [103.212.118.30]


Зурагтад Гэр хорооллын барилгажилт гээд л Эрдэнэбатын албатууд яваад байсан, энэ хавийнхан зөвшөөрөөд бүгд гэрээ хийсэн, одоо болтол чимээгүй л байна,хэр удаан хүлээлгэх бол


Зочин    2 жил, 8 сар []


БАНК БАС БАРЬЦААГҮЙ МӨНГӨ ЗЭЭЛДЭГ ЮМ БАЙХ ДАА


Зочин    2 жил, 8 сар []


БАНК БАС БАРЬЦААГҮЙ МӨНГӨ ЗЭЭЛДЭГ ЮМ БАЙХ ДАА


Зочин    2 жил, 8 сар []


шууд буудах хэрэгтэй новшийг манай хуулынхан ч 5 цаас хараадл чадахгүй дээ?


bt    2 жил, 8 сар [150.129.143.173]


xelex myy vg oldoxgvi neeeeeeeee


zochin    2 жил, 8 сар [203.91.115.43]


ENE DURAK SHOROND ORVOL YANAA EMEGTEI HARAGDAAD


zochin    2 жил, 8 сар [203.91.115.43]


ENE DURAK SHOROND ORVOL YANAA EMEGTEI HARAGDAAD


Зочин    2 жил, 8 сар [202.179.26.88]


Мөн ихээхэн хэмжээний газрыг эзэмшиж байгаа түүндээ нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээгүй мөртлөө зарна гээд амандаа орсон үнэ хэлээд явж байгаа нөхдүүдийг мөн татвараар дарамталж газраасаа татгалзах эсхүл хэрэгтэй хүнд нь шилжүүлэх бодлого хэрэгтэй байна


Зочин    2 жил, 8 сар []


Одоо их цэвэрлэгээ хийх цаг нь болж байна Энэ мэт хүмүүсийг шар шүүсийг нь шахах хэрэгтэй Дээр нь газар болон үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмээд Эрдэнэбат мэтийн өмч хувьчлалаар үнэгүй шахам авсан үхмэл хөрөнгөнүүдэд нь татвараар дарамтлаад юм хийдэг чаддаг хүмүүст нь шилжүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй


Зочин    2 жил, 8 сар [202.179.26.88]


Эхнэр нь гавьяат биздээ Тэр гавьяатыг авч байгаа нь ч өгч байгаа нь ч ичдэггүй таарсан таар шуудайнууд юмаа


Зочин    2 жил, 8 сар [130.34.154.105]


Эхнэр нь Багабандийн үед Гавьяат болсон байх-аа? Аа тийм үү?


Зочин    2 жил, 8 сар [59.153.112.125]


Ungursun 4 jil Mongoliin Erchim khuchnii salvart shurgallaj ikheekhen balag tarij uuruu oigui bayajsan gej sonson yum baina.


Зочин    2 жил, 8 сар [59.153.87.163]


Uls oron dayar Luivarchinguudiig tseverlgee hiij baigaa n sain hereg.Tugal hariuulah tsag n boljdee


Алт    2 жил, 8 сар [202.9.42.97]


Алт гэдэг оройд нь хүрэшгүй эрдэнэ мэт боловч ёроолд нь хүрэшгүй зовлон авчирдаг гэж үнэн юм даа.


Зочин    2 жил, 8 сар []


27 тэрбумын татвараа баллуурдах гэж Багабандийг хахуулдаад дараа нь ерөнхийлөгч болох гэж Багаагаа дуурайж мяглаад навс унасаншдээ


УЯНГАЧУУД    2 жил, 8 сар []


ЭРДЭНЭБАТ БОЛ УЯНГЫН ЦЭНХЭР ХАНГАЙ ӨЛТ БӨРӨЛЖҮҮТ,ШАР СУВАГ,ГМ ҮЛГЭРИЙН САЙХАН ГАЗАРЫГ ТАМ БОЛГОЖ ОЛОН АРВАН ГОЛ ГОРХИ РАШААН УСЫГ УСТАЖ УЛМААР 3 АЙМГИЙН ОЛОН СУМЫГ УМДААЛЖ ТЭТГЭЛЭГ ОНГИЙН ГОЛЫГ ХОРДУУЛЖ ТАСЛАСАН НҮГЭЛТ ХАР ЛУЙВАРЧИН ШҮҮДЭЭ УЯНГЫН ЭМНЭЛЭГ ХУУЧИН МУУ 69 МАШИНААС ӨӨР ЮМ ӨГӨӨГҮЙ АСАР ЗАЛЬТАЙ НОВШДОО ХАРИН АМЬД Л БАЙГАА ЮМ БАЙНА БАС Л ГАЙГАА ХИЙСЭЭРЛ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА...