2017-01-18
Нийгэм 1 долоо хоног, 1 өдөр


Утаа ихтэй бүсэд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

2017-1-Р Сар-10 TIMES.MN

Нийслэлийн зарим бүсэд агаарын бохирдол, утааны хэмжээ өндөр байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайлбал, Баянхошууны орчимд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байгаа аж.  Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг анхааруулж байна. Нийслэлийн Агаарын чанарын албаны өнөөдрийн мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байгаа бол /765-2198/, Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчмоор их бохирдолтой /434-563/ байгаа аж.




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.