Зураг & Видео


ФОТО: Түүх өгүүлэх зүрх шимшрүүлсэн бодит зургууд

3 долоо хоног, 3 өдөр TIMES.MN

- Түүх өгүүлэх зүрх шимшрүүлэм бодит гэрэл зургууд-


Кафед жаргалтай суух хоёр бүсгүй гар даллана. Харин гадаа нь тэнэмэл, өлсгөлөн эр унтаж байна.



2012 оны сүүлээр Бангладешт 7 давхар барилга нурж 200 гаруй хүн амиа алдсан юм. Балгасан дундаас эмэгтэйгээ тэвэрсэн эрэгтэйн цогцос олдсон юм. Залуу цусаар уйлжээ. Эцсийн мөч хүртэл бүсгүйгээ тэвэрсээр хорвоогоос оджээ.



Зүрхний мэс засал 23 цаг үргэлжилсний дараа. Өвчтөн 23 цаг үхэлтэй нүүр тулжээ. Та нэг зүйлд 20 минут анхаарлаа төвлөрүүлж чадах уу? Харин энэ эмч 23 цаг төвлөрүүлж өвчтөндөө амьдрал бэлэглэсэн юм.



Константин Пронин. Тэрээр дэлхийн II дайны ахмад дайчин. Москвагийн Горькийн цэцэрлэгт хүрээлэнд болох Ялалтын баярт оролцохоор Беларусаас ирсэн тэрээр автобус хүлээж сууна.



Усан цэрэг, түрүүч Марк Голичинскийн хүү 8 настай Кристиан Голичински. Эцэг нь хэдхэн хоногийн дараа цэргээс халагдаж тэрээр аавтайгаа уулзах байлаа. Харамсалтай нь түүний аав суманд өртөн амиа алдсан юм. Аавынхаа оронд АНУ-ын далбаа хүлээн авч буй хүү.  



The 1991 “World Press Photo Award”-ын 1991 оны шилдэг зураг. Байлдагч Кен Козакиевич өөрийнх нь хөл доор байх уутанд буй цогцсыг дотны найз Анди Аланизынх болохыг мэдээд уйлж байна.



Бяцхан хүү нацист Германы эсрэг дэлхийн II дайнд явж буй эцгээ үдэж байна. Тэрээр аавыгаа сүүлчийн удаа харж буй нь энэ юм. Аав нь дайнаас эргэж ирээгүй билээ.



Африкийн өлсгөлөнд нэрвэгдэж тураалд орсон хүү НҮБ-ын тусламжийн ажилтнаас тусламж хүсч байна. Түүний эцсийн найдвар энэхүү ажилтан байсан юм.  



Бяцхан Сири охин НҮБ-ын дүрвэгсдийн хуаранд ус авч байгаа нь. Сирийн иргэний дайнд сая сая хүн амиа алдаж, эх орноосоо дүрэвсэн юм. Энэ дайнд хамгийн их хэлмэгдсэн нь хүүхдүүд юм. Энэ бяцхан охин аав, ээждээ эрхлэх насан дээрээ аль хэдийн бие даан амьдарч сурчээ.



1915 он. Туркийн дарлалд байсан Армян улсын өлсгөлөн хүүхдүүд. “Надад өгөөч” хэмээн талх өгөхийг гуйж байна. Турк одоог хүртэл Армянчуудыг үй олноор нь ялгаварлан устгаж байснаа хүлээн зөвшөөрдөггүй.



Хүчтэй Торнада шуурганаар орон гэр нь бүрэн сүйрчээ. Балгас болсон байшингийнхаа буурин дээр хүүгээ тэврэн уйлах эмэгтэй. Тэдний ганц хөрөнгө нь байшин нь байсан юм.



Хорт хавдар туссан бяцхан охин. Туяа эмчилгээний улмаас түүний үс унажээ. Охин толинд харж зогсон өөрийгөө үстэйгээр зурж байна.



Палестин жаал. Түүний гэрийг Израйлийн армийнхан бөмбөгджээ. Шархадсан хүүг эмнэлэгт авчирсан юм. Тэр гэр бүлийнхэнд нь юу тохиолдсоныг огтхон ч мэдэхгүй байгаа.



Мөрөөдөл. Жаал хүүд аав нь мод, чулуугаар унадаг дугуй хийж өгчээ. Тэр дугуйтай.



Эх, хүүхдийн амь насыг аврахын төлөө эмч нар яаралтай хийсвэр хийж байна. Хорвоод мэндлэх хүү эмчийн хуруунаас атгажээ.



Энэ охин 1985 онд Колумби улсад болсон Невадо дел Руйз галт уулын дэлбэрэлтэд өртөн амиа алдсан 25.000 хохирогчдын нэг юм. Шавар, цемент, хавтанд дарагдан хөдөлж эс чадах 13 настай энэ охин гурван өдрийн турш усанд тарчилсан юм. Түүний дотуур цус алдаж буйг хав хар болсон нүднээс нь харж болно. Аврагч нарыг ирэхэд охин амьсгал хураасан байсан юм.  



Мьянмяр улс. Төрсөн ах дүү хоёр. Амьдралын эрс тэс ялгаа.





Холбоотой мэдээлэл


Сормуус ургуулах супер жорууд
Сормуус ургуулах супер жорууд
3 долоо хоног, 5 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    3 долоо хоног, 1 өдөр [202.179.27.228]


MONGOLD 1 UDUR INGENEDEE,HARIN HARIUTSLAGII NI HEN HULEEH YUM BOL


Зочин    3 долоо хоног, 3 өдөр []


Тэгэхэд бид нэг залууд 500.000.000₮ хандавлаад босгож чадаж б. Гэдэг хдээ олон хүнд яаж тусалж болох вэ?


зочин    2 жил, 6 сар [103.229.121.124]


мөнхөөд атаарахсан малаа өөрт нь очиж хэл


gomo    2 жил, 6 сар [59.153.115.208]


ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ