Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 232 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 95 Улаанбаатарт, 137 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2101 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1927 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 492 хүний биеийн байдал хөнгөн бол 25 хүн нэн хүнд байна.
Сэтгэгдэл