Зураг & Видео


Хүйсээ солиулсан эрэгтэй моделиуд

1 сар TIMES.MN

 1. Кевин Бэлот 

Филиппинд төрсөн Кевин хүүхэд байхаасаа л гоо сайхны хатан хаан болохыг мөрөөдсөөр иржээ. Тэрээр гадаад төрхөө өөрчлөн Тайландад зохион байгуулагдсан трансжендеруудын дундах гоо бүсгүйн тэмцээнд оролцож, тэргүүн байрыг эзэлж байсан удаатай. Ийнхүү тэмцээнд түрүүснээр Тайланын нийслэл дэх хамгийн үнэтэй орон сууцанд үнэ төлбөргүй амьдрах эрхээр шагнуулж байжээ.


2. Клаудиа Чарриез

Клаудиягийн зургийг харсан хэн ч түүнийг өмнө нь эр хүн байсан гэдэгт итгэхэд бэрх. Олон удаагийн гоо сайхны хагалгаа түүнд удаан хүлээсэн, хүссэн дүр төрхийг нь өгч чадсан юм. Өдгөө том хөхтэй шаргал үст бүсгүй болсон тэрбээр загварын ертөнцийн оргилд гарч чадсан бөгөөд хаана  л телевизийн томоохон хэмжээний шоу болно урилгаар оролцож байдаг эрэлтэй загвар өмсөгчдийн нэг.




3. Лаверн Кокс 

Лаверн амжилттай яваа загвар өмсөгч төдийгүй жүжигчин, өмгөөлөгч, телевизийн продюсер бүсгүй юм. Тэрээр ангийнхааа хөвгүүдэд татагдаж байгаагаа мэдэрсэн үеэс буюу 11 настай балчир хүү байхаасаа л хүйсээ солиулах талаараа бодож эхэлсэн аж.  “Time” сэтгүүлээс гаргасан жагсаалтаар Кокс бүсгүй 2015 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорсон байна. Энэ бол тус сэтгүүлийн нүүр хуудсанд трансжендер хүн заларсан анхны тохиолдол байсан юм.



4. Камила Асанка 

Шри-Ланкаас гаралтай загвар өмсөгч тэрбээр “Miss International Queen” оролцсоныхоо дараа дэлхийн хэмжээний од болсон. Камила төгс сайхан бие галбирынхаа хүчээр тэмцээний эцсийн шатанд тунаж үлдэж тэргүүн титмийн төлөө өрсөлдсөн билээ. 




5. Сирапассорн Аттаякорн 

Аттаякорн сэтгүүлчдэд амьдралаа дэлгэхдээ тэрээр загвар өмсөгчийн карьерт амжилт олоход замд нь багагүй саад бэрхшээл, сорилт учирсан талаар дурмдсан байдаг. Тэр ч байтугай хүйсээ солиулсны дараа халдлага, үзэн ядагчдын зүгээс хийх доог тохуутай тулгарч байсан гэнэ. Гэсэн хэдий ч, одоо тэрээр Азийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болж чаджээ.




6. Харису

Харису – Өмнөд Солонгосын нэрт поп дуучин, загвар өмсөгч, жүжигчин бүсгүй. Тэр улсдаа хамгийн анхны хүйсээ солиулахаар зориг шулуудсан алдартан төдийгүй ийм төрлийн хагалгаа хийлгэхээр хуулиар хүлээн зөвшөөрүүлж чадсан хоёр дахь хүн юм. Эцэг эхээс хайрласан Ли Кюнг-Ип нэрийг Харису болгон өөрчлөхөд хүргэсэн тэрбээр хүүхэд байхаасаа л хүүхэлдэйгээр тоглож, өөрийгөө бусдаас өөр гэдгийг илэрхийлдэг нэгэн байса аж. 




7. Карина Минаева 

Карина Минаева “Украины супер модель” нэвтрүүлгийн эхний дугаарт оролцсоны дараагар нэрд гарсан. Тэр тэргүүн байранд ороогүй ч олон ашигтай, ахиж дэвших боломжтой гэрээнд гарын үсэг зурж чадсан байдаг. Карина амьдралдаа мөрөөдөж байсан бүхий л зүйлдээ хүрч, Польш найруулагчийн бүтээлд жүжигчний хувиар тоглож, дүрээ мөнхөлж амжсан бүсгүй билээ.

                                             


8. Флоренсия де ла Ви

Карлос Тринидад бол Флоренсиягийн өнгөрсөн үе. Өөрөөр хэлбэл эр хүн байх үеийнх нь нэр юм. Аргентины загвар өмсөгч тэрбээр хэд хэдэн сериалд эсрэг эмэгтэйн дүр бүтээснээрээ нэр алдарт хүрсэн. Дараа нь Флоренсия загварын ертөнцөд өөрийгөө сорьж, өдгөө өндөр ашиг орлоготой, эрэлттэй трансжендер загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор багтах болжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    11 сар, 1 долоо хоног [202.21.106.142]


aash zan ni emegtei hun shig


Зочин    11 сар, 1 долоо хоног [202.21.106.142]


aash zan ni emegtei hun shig


Зочин    11 сар, 1 долоо хоног [202.21.106.142]


ter huisee soliulaad miss boluul ih hoorhon huuhen bolno doo


zavaan ym.    1 жил, 9 сар []


zavaaaaaaaaaaaaaaaaaan ymaaaaaaaaaaa.


Зочин    1 жил, 9 сар []


ugui,dajgui