Аналитик


Ч.Сайханбилэг, Р.Бурмаа нарын “нүүдэл” онцлог байлаа

3 жил, 11 сар TIMES.MN

Өнгөрөгч долоо хоногт улстөрчид, иргэдгүй хөдөө орон нутгаар болж буй наадмуудад яваад хотын хөл чамгүй татарсан байлаа. Их хотын амьдрал өрнөдгөөрөө өрнөж ажил үргэлжилдгээрээ үргэлжилсээр. Мөн улстөрийн үйл явдлын намрын халуун өдрүүдийн эхлэл тавигдсан гэхэд болно.



Өвөлжилтөнд блэтгэх комисс байгуулагдлаа


Засгийн газрын хуралдаанаар нийт 20-оод асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор хамгийн анхаарал татсан зүйл нь ирэх өвөл, хаврыг гарз хохирол багатай,  өнтэй даван туулахад өнөөнөөс бэлтгэж эхэлжээ. Өвөлд бэлтгэх онцгой комиссыг Шадар сайдаар ахлуулан байгуулсан байна. Мэдээж тус комиссын дэд сайд ХХАА-н сайд Р.Бурмаа. Энэ жил зуншлага тааруу. Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувь нь гантай буюу гангийн байдалтай байгаа. Хэдийгээр сүүлийн үед хур бороо элбэгшиж байгаа ч хадлан тэжээл бэлтгэх, тариа ногооны болц, малын тарга тэвээрэгт эерэгээр нөлөөлөх боломжгүй гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд гаргаж байгаа тул 2015-2016 оны өвөл, хаврыг өнтэй даван туулахын тулд энэхүү комиссыг байгуулсан байна. Комиссын бүрэлдэхүүнд Эрчим хүч, Хот байгуулалт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд болоод нийслэлийн Засаг дарга нарын өргөн бүрэлдэхүүнтэй хүмүүс  багтжээ. Онцгой комиссынхон энэ сардаа багтаан комиссын ажиллах журам, хийх ажлын чиглэл, төлөвлөгөөгөө гаргахыг үүрэгдсэн байна.


Ч.Сайханбилэг зургаан сайдын огцруулах бус шаардлагаар тулав


Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын дарга З.Энхболдод МАН-ын зургаан сайдаас гадна М.Энхсайханыг огцруулах саналыг өргөн барих ёстой байв. Улстөрийн нөхцөл байдлаас харахад байдал ийм байсан ч цаг дээрээ тулахад асуудал өөрөөр эргэсэн юм. Учир нь  АН-ын ҮЗХ-г ирэх даваа гарагт болох УИХ-ын ээлжит бус чуулганаас өмнө хуралдуулах шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод  гүйцэтгэх засаглалын тэргүүн өргөн барьж орхив. Уг шаардлагаар олнхи болсон намын дарга Ерөнхий сайд байна гэсэн  намын дүрмийг барьж ажиллах байсан. Тиймээс АН-ын ҮЗХ-г хуралдуулах шаардлагатай болж байгаа юм. Гэвч ҮЗХ-г хуралдуулахын тулд сарын өмнө товлож зарласан байх ёстой. Цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй хэмээн АН-ын удирдлагууд үзэж буйгаа хэлсэн байна.

 

Монголчууд төр засгаа өөрсдөө сонгодог  болоод 25 жил болжээ

 

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр өнгөрсөн долоо хоногт тохиолоо. 1990 оны долдугаар сард явуулсан ардчилсан сонгуульд олон нам оролцож сонгогчид анх удаа өөрийн сонгосон хүнийг сонгож байжээ. Энэ нь монголчууд бүх нийтээрээ оролцсон чөлөөт сонгууль байсан юм. Энэхүү тоохэн ойн баярын хүндэтгэлийн  хурал Соёлын төв өргөөнд боллоо. Баярын хурлыг нээж Ардчилсан намын дарга З.Энхболд илтгэл тавилаа. Тэрбээр “Ардчилсан нам яг энэ өдрөөс эхлэн фракцигүй болж байгааг зарлаж байна. Ардчилсан нам олон фракцид хуваагдалгүйгээр АН гэдэг ганц фракцийн төлөө нэгдэн ажиллах болно” гэсэн юм.Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, нийслэлийн Ардчилсан намын хорооны дарга Э.Бат-Үүл нар илтгэл тавьж ардчиллын алтан хараацайнуудад хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийллээ.

 

Эдийн засаг хүндрэлтэй цалин тэтгэврээ өгөх чадалтайгаа

 

Оны сүүлээр төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг өгч чадахгүй хүрнэ гэсэн мэдээлэл тарахаад байсан. Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат хариулт өгсөн юм. Төсвийн орлого 88 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Цалин тэтгэвэр, тэтгэмж хамгийн эхний ээлжинд олгогддог зардал учраас ямар ч саадгүй олгоод  явж байна. Төсвийн орлогын гүйцэтгэлээс харвал цалин тэтгэврийг тасалдуулах хэмжээнд хүрээгүй. Засгийн газраас тэвчиж болох бүх зарлыг хассан.

Төсвийн топотгол хийхийг хуулиар заасан байдаг. Төсвийн орлогын гүйцэтгэл тасалдсан байдлыг харж байж төсвийн тодотгол хийдэг.

 

Ургацын 80 биш 40 хувийг алдана

 

Тариаланчид ургацынхаа 80 хувийг алдлаа хэмээн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон Тэгвэл Сайдын цагт ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож мэдээлэл өглөө. Сайдын хэлж буйгаар энэ жил 300 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөсөн. Гэхдээ 59 мянган га талбайд илүү тариалсан байна. Өмнөх оныхоос 1000 орчим илүү га талбайд төмс тариалжээ. Хүнсний ногоо болон жимс, жимсгэний тариалалт багассан талаар салбарын  сайд хэллээ. Тэрбээр “одоогоор ургацын нийт дүнгийн албан мэдээ гараагүй байна. Ургацын ерөнхий бланс наймдугаар сарын 25-нд гарна. Нийт тариалангийн 2.7 хувь онц, 43.8 хувь  сайн, 43.5 хувь нь дунд, 2 хувь нь муу соёолсон байна. Зургадугаар сард нийт нутгаар хэт халалттай байсан тул тариалалтын өсөлт зогсож, ихэнх талбай бутлаагүй тул нийт ургацын 40 хувийг алдах магадлалтай байна.Дорнод, Архангай, Өвөрхангайд нийт талбай хэвийн ургацтай байгаа. Тариалалтын дийлэнхи хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ, Төв аймгийн нөхцөл байдал тааруу байгаа. Сэлэнгэ аймгийн тариаланчид нийт ургацынхаа 65 хувийг бүрэн авна. 10 хувийг нь авах болмжгүй болсон. Үлдсэн 25 хувь нь ургац хураалт эхлэх хүртэл ургах боломжтой эсэхийг харна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Харин Төв аймаг нийт тариалалтынхаа 60 хувийг авах тооцоотой байна. Хамгийн хүнд нь Хэнтий аймаг. Хэнтий аймаг нийт ургацынхаа 30 хувийг л авах боломжтой байгаа.

Энэ сарын 07-ноос эхлэн үүлэнд нөлөөлөх байдлаар Төв аймагт бороо оруулах ажлыг хийсэн. Нийт 53 пуужин харвасан. Бусад тариалангийн бүсэд бороо оруулах зорилгоор бусад аймагт байгаа үүлэнд нөлөөлөх пуужинг татаж ирүүлэх үсэлтээ БОНХЯ-нд хүргүүлсэн. Уг хүсэлтийг ч тус яам нааштай хүлээн авч байгаа” гэв. Нийт улаанбуудай тариалсан талбайгаас 465 мянган тонн ургац авах төлөвлөгөөтэй байсан. Зуншлага тааруу болсноос үүдээд 280 мянган тонн орчим улаанбуудай авах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, Хэнтий аймагт нэг га талбайгаас 3.5-6 цн улаанбуудай авах боломжтой. Дорнод болон бусад зуншлага сайн байгаа аймгаас өндөр хэмжээний ургац авна. Монгол Улс жилд 250 мянган тонн улаанбуудай хүнсэнд хэрэглэдэг. Ирэх онд гол хүнсний бүтээгдэхүүн болох мах, гурилын үнийг нэмэхгүй байх зорилго тавьж байгаа. Тиймээс дотоодын хэрэглээгээ хангах, ирэх онд тариалан хийхэд үр хэлбэрээр ашиглах зорилгоор 150 мянган тонн буудай импортлох шаардлага гарч байгаа. Үүний хөрөнгийг шийдвэрлэх асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.