Улс төр


Багануур хотын захирагчаар Н.Тавинбэх сонгогджээ

4 жил, 5 сар TIMES.MN

 Нийслэлийн дагуул хот болох Багануур хотын захирагчаар  Н.Тавинбэх сонгогджээСонгууль энэ сарын 18-нд явагдсан бөгөөдсаналын хуудсыг тоолоход сонгогчдын ирц хүрээгүй. Өөрөөр хэлбэл дөнгөж 44 хувьтай дүн гарсан талаар бид мэдээлж байсан. 

 

Гэсэн ч захирагчийн сонгуульд нэр дэвшигчдээс Ш.Отгонбаяр 28.88 хувь, Р.Ганбаатар 9.79, Ц.Цогтбаяр 2.79 хувийн санал авсан бол Н.Тавинбэх нийт сонгогчдын 57.72 хувийн санал авсан билээ. Гэхдээ сонгогчдын ирц хүрээгүй тул сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт зохион байгуулж магадгүй талаар зохион байгуулах хорооныхон мэдэгдэж байсан. 

 

Тэгвэл Багануур хотын захирагчаар сонгох тогтоолыг Багануур хотын Захирагчийн сонгуулийн нэгдсэн хорооноос өчигдөр гаргаж, хамгийн их санал авсан Н.Тавинбэхийг тус хотын захирагчаар сонгогдсон тогтоолыг гаргасан байна.  






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.