Шар


Увсынхны хандивын мөнгөөр зодсон наадам

5 жил, 2 сар TIMES.MN

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам өнөөдөр эхэлж байна.  Увс аймаг байгуулагдсаны түүхт ойн баяр наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт бүжиг дэглээч С.Сүхбаатар ажиллажээ. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны урлаг соёлын арга хэмжээнд 1000 гаруй хүн оролцсон бөгөөд улсын баяр наадмаас дутахгүй нүсэр болсон байна.

Мөн энэхүү наадамд дархан аварга А.Сүхбат зодоглох болсон. Түрүү бөх болон хурдан морины бай шагнал хамгийн өндөр гээд дуулдиан тасрахгүй байна. Наадам нь ийм сүр дуулиантай, бэл нүнжигээрээ гайхагдсан болох нь аргагүй. Аймгийнхаа баяр наадамд хандив өргөсөн байдлыг харахад увсынхан ихээхэн бэлтэй байгаа аж.

Хандивын эхний хуудсыг  сөхөхөд 400 саяас эхэлж байна. Орон нутгаасаа сонгогдсон, овоглосон улстөрчид хүртэл 50-иас дээш сая төгрөгийн хандив өргөсөн гэхээр аргагүй л бэл бэнчингээ гайхуулсан наадам болох нь. Тэгэхээр энэ наадмын дуулиан үргэлжилсээр байх болов уу. Хэний хүү түрүүлж, хэний хурдан буян магнайлж юугаар шагнуулав гээд хөврөх бизээ.




Холбоотой мэдээлэл


Бритни Спирсийн тухай 10 баримт
Бритни Спирсийн тухай 10 баримт
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.