ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володиныг Д.С…
25 минут
Г.Занданшатар: Малчдаа нэмүү өртөг бүтээгч болгоход төрийн …
1 өдөр, 20 цаг
Оюутан нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино
2 өдөр
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ шатаахыг завдсан хэрэг гарлаа
2 өдөр
С.Баярцогт: Тавантолгойн 10 хувийг хөрөнгийн биржээр гаргаж…
2 өдөр, 5 цаг
"Халамжаас Хөдөлмөрт" нэгдсэн өдөрлөг-үзэсгэлэн худалдаа зо…
3 өдөр, 2 цаг
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо
3 өдөр, 3 цаг
Протокол: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв
3 өдөр, 4 цаг
"Жапан Рюүкэн-2023" мэдээллийн үзэсгэлэн зохион байгуулагдл…
3 өдөр, 4 цаг
Хан-Уул дүүргийн хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургал…
3 өдөр, 17 цаг
Байнгын хорооны дарга Б.Саранчимэг дээд түвшний уулзалтад о…
3 өдөр, 23 цаг
Шилжин ирэгсэд нэмэгдэж буй тул Төв аймагт таван сургууль, …
4 өдөр
Бямба гарагт зах, худалдааны төв ажиллахгүй
4 өдөр
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрлээ
4 өдөр, 4 цаг
Цагдаагийн дэд хурандаа С.Гантулга: Хууль зүй, дотоод хэрги…
4 өдөр, 4 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар …
4 өдөр, 4 цаг
Танилц: Танхимын ерөнхийлөгчид өрсөлдөгч нар
4 өдөр, 4 цаг
Төсвийн дүн шинжилгээ, улс төрийн санхүүжилтийн талаарх Гер…
5 өдөр, 4 цаг
Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал шийдлийн Хакато…
5 өдөр, 15 цаг
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног тө…
5 өдөр, 17 цаг
Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Бундестагийн Там…
5 өдөр, 21 цаг
Танилц: “Гэгээн Муза 17” олон улсын театрын их наадам болж,…
6 өдөр, 1 цаг
Гимнастикчид Азийн аваргаас алтан медаль хүртлээ
6 өдөр, 2 цаг
“Коёотэ” компанийн ерөнхий захирал Д.Бямбасайхан: Бизнесийн…
6 өдөр, 2 цаг
Ш.Отгон-Өлзий: Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг нэгт тавьж, тө…
6 өдөр, 2 цаг
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
6 өдөр, 4 цаг
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ирэх хоёр жилд экспортын таван га…
6 өдөр, 5 цаг
Гал түймрээс жирэмсэн эмэгтэйг хоёр хүүхэдтэй нь аварлаа
6 өдөр, 5 цаг
Н.Удаанжаргалыг удахгүй авчирч, нүүрсний хэрэг “ноцох” уу?!
6 өдөр, 5 цаг
“Нээлттэй –Хөвсгөл-2023” арга хэмжээ Улаанбаатарт болно
1 долоо хоног, 1 өдөр
"МИАТ" ТӨХК-д түр ажиллах бүхээгийн ажилтны сонгон шалгаруу…
1 долоо хоног, 1 өдөр
Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дижитал ший…
1 долоо хоног, 1 өдөр
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллийн салбарын үйл ажиллагааг цахи…
1 долоо хоног, 1 өдөр
Урагшлах биш ухарсан ардчилал
1 долоо хоног, 1 өдөр
Ц.Адъяасүрэн: HCFC төрлийн бодисыг 2030 он гэхэд дэлхий ний…
1 долоо хоног, 1 өдөр
Өнөөдрөөс эхлэн 492 цэгээр шахмал түлш борлуулна
1 долоо хоног, 1 өдөр
Дархан-Уул аймгийн иргэдийн дэмжсэн таван төслийг улсын төс…
1 долоо хоног, 2 өдөр
Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан
1 долоо хоног, 2 өдөр
Ирэх онд хөв цөөрөмтэй болох аймаг, сумдын жагсаалт
1 долоо хоног, 2 өдөр
Маргаашнаас тээврийн хэрэгслийн гэрчилгээ E-MONGOLIA систем…
1 долоо хоног, 2 өдөр
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь …
1 долоо хоног, 2 өдөр
Оюутны "U Money" картын захиалга эхэллээ
1 долоо хоног, 3 өдөр
Б.Бат-Эрдэнэ сайд дэлхийн дүрмээр тоглох уу, дэнжийн “хууль…
1 долоо хоног, 3 өдөр
Дархад үүлдрийн хуцнуудаа 350.000 төгрөгөөр бөөндлөө
1 долоо хоног, 3 өдөр
Түр баяртай Дали
1 долоо хоног, 3 өдөр
“Үүрэг трейд” ХХК хэзээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх…
1 долоо хоног, 3 өдөр
Ажилд орох хүсэлтийг нь шийдвэрлээгүйд бухимдсан эмэгтэй өө…
1 долоо хоног, 3 өдөр
Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний байгууламжууд 2026…
1 долоо хоног, 3 өдөр
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин: Монгол Улс цэвэр эрчим…
1 долоо хоног, 4 өдөр

Монгол Улс туслах малчдын эрхийг хөсөр хаяжээ

Манай улсад арван жилийн өмнө 40 сая, 20 жилийн өмнө 23 сая мал бэлчээрлэж байв.  Гэтэл өдгөө хүн амын тооноосоо 20 дахин их буюу 70 сая орчим тоо толгой малтай. Ийн малын тоо эрчимтэй өсөж байгаа ч  эсрэгээрээ малчдын тоо буурлаа. Тухайлбал, өнгөрсөн онд 305 мянга гаруй малчин өрх тооллогод хамрагджээ. Энэ тоо жилээс жилд буурах эрсдэлтэйг судлаачид анхааруулав.  Мөн мал аж ахуйн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн асуудал хүний эрхийн томоохон сорилт болж байгааг Хүний эрхийн үндэсний комисс онцоллоо.

Тэр дундаа туслах малчид төрийн бүх үйлчилгээнээс хаягдаж, боловсрол олж авах, эрүүл мэНдийн үйлчилгээ авахаас эхлээд олон эрхээ зөрчүүлж байгааг судалгаагаар нотолжээ. “Мал аж ахуй бол манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар” хэмээн эрх баригчид мэдээлдэг ч бодит байдал дээр тэдний эрх зөрчигдөж байгаа эсэх асуудлыг хөсөр хаясныг Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгаанд дурдсан байна. Тус судалгаанд зургаан аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулжээ. Энэ нь малчдын нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрхийн хэрэгжилтийн асуудлыг хөндсөн анхдагч түүвэр судалгаа юм.

 

Хүчирхийллийн асуудал нуугдмал байдаг

 

Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 29-ний 34 дүгээр тогтоолоороо анх удаа “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг баталж, “...мал бүхий этгээдийн өмчлөлийн малыг гэрээний үндсэн дээр маллаж байгаа бол туслах малчин” гэж томъёолж байв. Хөтөлбөрийн 4.3.2-д “туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн заалтыг тусгасан байдаг. Гэвч малчдын хотонд энэ заалт огт хэрэгжилгүй хоёр жил боллоо. Эсрэгээрээ туслах малчдыг боловсролгүй, залхуу, найдваргүй хүмүүс хэмээн нийгмээрээ үнэлж, улмаар тэд аливаа төрлийн хүчирхийлэлд өртөх, бие махбодын болон сэтгэл санааны халдлагад өртөх эрсдэл нь улам нэмэгдэв.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын туслах малчин “Манай нөхрийг адуунд яваад олохгүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино. Намайг өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй байнга л үүнийг хий, түүнийг хий гэдэг. Эхнэр нь намайг байнга зоддог байсан. Би ганц хуруудаад эмнэлэг явъя гэхэд явуулахгүй байсаар байгаад хүндрүүлсэн. Төв орж, эмнэлэгт үзүүлэхэд хуруугаа тайруулахаас өөр аргагүй болсон” гэж ярьжээ.  Амьдралын боломж муутай, олон хүүхэдтэй, боловсрол багатай, муу зан авиртай хүмүүс туслах малчин хийдэг гэх хэвшсэн ойлголт нь тэднийг ялгаварлан гадуурхах, үл хайхрах, дорд үзэгдэх, дээрэлхүүлэх зэргээр эрх нь зөрчигдөх үндэс болдог аж.

Туслах малчдыг хүчирхийлж байгаа хүмүүс нь зөвхөн ажил олгогч малчин бус тэдний гэр бүлийн гишүүд байгааг судалгааны дүн харуулжээ. Хүчирхийлэлд өртсөн туслах малчид мэргэжлийн байгууллагад хандаж үйлчилгээ авахгүй байгаа тул хүчирхийлэл далд хэлбэрт үргэлжилсээр байна гэж ХЭҮК дүгнэсэн байна. Судалгаанаас харахад 10 хэрэг тутмын 8-9 нь ямар нэгэн хуулийн байгууллагад бүртгэгдэхгүй, далд хэлбэрт үйлдэгджээ. Хүчирхийлэлд өртсөн туслах малчдын 35 хувь нь “Хаана, хэнд хандах талаар мэдэхгүй” гэж хариулжээ.

 

“Өдөрт 17-18 цаг ажиллаж байна”

 

Судалгааны үр дүнгээс харахад малчид эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай авч чаддаггүй байна. Ганцаарчилсан ярилцлагын  үеэр малчид “Ажлын онцлогоос хамааран хүссэн үедээ эрүүл мэндийн байгууллага, нарийн мэргэжлийн эмчид хандаж чаддаггүй. Ихэвчлэн аливаа өвчнийг хүндэрсэн үед нь оношлуулж, эмчлүүлдэг” гэж хариулжээ. Ялангуяа туслах малчдын тухайд гэнэт өвдсөн тохиолдолд эмнэлэгт үзүүлэхээр малаа шууд орхиод явах боломж байдаггүй.

Гэсэн атлаа судалгаанд оролцсон туслах малчин өрхийн жилийн дундаж орлого нь 5.3 сая төгрөг байгаа нь орон нутгийн өрхийн жилийн дундаж орлоготой харьцуулахад 65 хувиар бага байна. Ингэснээр туслах малчин гурван өрх тутмын хоёр нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдрахад хүрээд байгаа юм.

Туслах малчид нь мал аж ахуй  эрхлэхээс гадна хоол хийх, хүүхэд харах гэх мэт ахуйн хүрээний ажилд оролцдог. Мөн тэд амралтын өдөр, нийтээр амрах баяр ёслолын өдрүүд болон шөнийн цагаар ажилладаг ч илүү цагийн, шөнөөр ажилласан, амралтын болон нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд ажилласны нэмэгдэл огт тооцогддоггүйгээс эрх нь зөрчигддөг юм. Энэ талаар Архангай аймгийн Ихтамир сумын туслах малчин “Үүрийн 5:00, 6:00 цаг гэж босож ажилдаа гараад орой 22:00, 23:00 цаг гэж гэртээ орж ирдэг. Өдөрт 17-18 цаг ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ амралтын өдөр байхгүй. Долоо хоногийн бүх өдөр ажиллаж байна. Өвлийн хүйтэн, хавар мал төллөх үеэр хэцүү. Өдөр бүр малд явна” гэж ярьжээ. Малчдад чиглэсэн эрх зүйн, иргэний, эдийн засгийн боловсролын талаарх сургалт, мэдээллийн хэрэгцээ илүү чухал байгааг судалгааны явцад тэд илэрхийлжээ.

ХЭҮК-оос УИХ-аар шийдвэр гаргуулахаар өгсөн саналд “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч, түүний гэр бүлийн гишүүн нь туслах малчны нэр төр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн харилцаж, аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, бэлгийн дарамт, хүчирхийлэл, албадан хөдөлмөрөөс ангид байх, ажлын байраар хангах үүргийг хуульчлах. Туслах малчдын цалин хөлс, ажил амралтын цаг, нөхөн олговор, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, малын хөлийн татварын асуудлаарх холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах” гэж тусгажээ. Тиймээс энэ саналыг хууль тогтоогчид хүлээн авч, хурдан хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр малчдын залгамж халаа тасрах гэсэн нэгэн том асуудал шийдэгдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл