Эдийн засаг


Цахим системээр газар өмчлөх 3 дугаар ээлжийн бүртгэл маргааш дуусна

4 жил, 4 сар TIMES.MN

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна.

Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-нээс эхэллээ. Бүргэлийн хугацаа хуанлийн 15 хоног буюу тавдугаар сарын 15-ны өдөр дуусна.  З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэж байна.Сонгинохайрхан, Шижирийн хөндий, Сонгинохайрхан, Шижир уул, Баянзүрх, Улиастайн бага ам, Баянзүрх, Богдын давааны ам, Хан-Уул, Улаан овоот, Хан-Уул, Улаан овоот, Налайх, Нисэх хотхон, Багануур, Булагтай, Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэгБагануур, Тариан булаг 2-р хэсэг, Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг, Иргэд бүртгүүлэхдээ нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудад хандах боломжтой.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авна уу гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


"Монголбанкинд өр төлбөргүй"
"Монголбанкинд өр төлбөргүй"
1 долоо хоног, 1 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.