Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 309 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 213 Улаанбаатарт, 96 орон нутагт бүртгэгдэв. Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 4329 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1140 хүний биеийн байдал хөнгөн бол 52 хүн нэн хүнд байна.
Сэтгэгдэл