Нийгэм


Согтуугаар жолоо барих нь багасчээ

4 жил, 7 сар TIMES.MN

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өчигдрөөс албан ёсоор мөрдөгдөж эхэлсэн. Ингэснээр замын хөдөлгөөнд соёлгүй оролцсон, дүрэм зөрчсөн жолооч нарт тооцох хариуцлага өндөрсөж байгаа билээ. Тэгвэл хуулийг мөрдөж эхэлсэн эхний өдрөөс архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих явдал буурсан байна. Тухайлбал, энгийн үед нэг шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 90-150 жолооч саатуулагддаг аж. Тэгвэл хууль мөрдөж эхэлснээр 40 болж буурчээ. Нэг шөнийн байдлаар л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил багасч, энэ хэрээр замын осол 60 орчим хувиар буурах магадлалтай хэмээн албаныхан үзэж байна.

Дашрамд дуулгахад, согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол сонгох заалтгүйгээр хоёр жилээр эрхээ хасуулж нэг сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээнэ. Ингэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.