Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 834 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 479 Улаанбаатарт, 355 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2077 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6167 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1723 хүний биеийн байдал хөнгөн бол 48 хүн нэн хүнд байна.
Сэтгэгдэл