Нийгэм


Зэвсэг техниктэй монголын 18 офицер Тувагийн хилийг зөрчжээ

4 жил, 7 сар TIMES.MN

Зэвсэгт хүчний 084 дүгээр цэргийн ангийн 18 албан хаагч зэвсэг техник, машинтайгаар ОХУ руу нэвтэрч түргэн авахуулсан ноцтой хэрэг энэ сарын 12-нд гарсан байна. Байлдааны зэвсэг, УАЗ 66 машинтай цэргүүд хил зөрчин орж ирж байгааг харсан ОХУ-ын Тувагийн талын албан хаагчид түргэн авч дээд командлалдаа шуурхай хэл хүргэжээ. Ингээд зэвсэг техниктэйгээр хил нэвтэрсэн цэргийн тусгай зориулалтын хоёр машиныг саатуулж шалгаж мөрдөн байцаалт явуулсан байна.

Монгол цэргүүд хээрийн сургуулилт хийгээд буцаж яваад төөрсөн. Түүнээс ямар нэг хар буруу санаагүй хэмээн ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй үнэнээ өчжээ. Хэрэв тэд ямар нэг эсэргүүцэл үзүүлсэн бол ОХУ-ын хилийн цэргийнхэн шууд буудах тушаалтай байдаг гэнэ. Ингээд монгол цэргүүдийг саатуулсны дараа Хил хамгаалах ерөнхий газарт 18 албан хаагч хил нэвтэрсэн тухай мэдээллийг хүргэжээ. Уг мэдээлэл ирсэн даруй шуурхай ажиллаж Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албан хаагчид болохыг тогтоожээ. Хэрэг явдал гарсны маргааш хил зөрчсөн шалтгааныг нь тодорхой дурдахыг албан ёсоор шаардсан байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар хил зөрчсөн албан хаагчид Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт хээрийн бэлтгэл сургуулилт хийн буцахдаа Алтай Таванбогдын Хүйтэн, Малчны Оргилыг үзэхээр ярилцаад цуваанаас гарч явцгаажээ. Бартаат зам ихтэй болохоор орой болсон хойно зорьсон газраа хүрчээд шөнө буцсан гэнэ. Ингээд буцах замдаа төөрч будилж яваад ОХУ-ын хилийг зөрчсөн байна. УАЗ 66 машинд нийт 18 албан хаагч явсан бөгөөд хурандаа, ахмад цолтой офицерууд голдуу явсан байна. Энэ хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэлсэн байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.