Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 553 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 315 Улаанбаатарт, 238 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын улмаас 1 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2074 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6822 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1808 хүний биеийн байдал хөнгөн бол 58 хүн нэн хүнд байна.
Сэтгэгдэл