Нийгэм


Энэ сарын 15нд зуслангууд хаалтаа хийнэ

4 жил, 7 сар TIMES.MN
                                                                                   Нийслэлийн харьяа зуслангууд энэ сарын 15-нд хаалтаа хийхээр болжээ. Одоогоор зарим зуслан долдугаар ээлжээ хүлээж аваад байгаа аж. Харин нөгөө хэсэг нь энэ долоо хоногт долдугаар ээлжийнхээ бүртгэл хийж, хүүхдүүдээ хүлээж авах юм байна.
 
Энэ долоо хоногт “Жавхлант”, “Хайрын бэлэг”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил” зэрэг зуслангууд бүртгэлээ хийж хүүхдүүдээ хүлээж авах аж. Бүртгэлийг нийслэлийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар”-т хийнэ. “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар” нь Улаанбаатар чуулгын байранд байрладаг юм.
 
Энэ жилийн хувьд зуслангийн хаалтын үйл ажиллагааны үеэр “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулж шагнахаар болсон байна. “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулдаг болсноор зуслангуудын үйл ажиллагаа улам сайжирна хэмээн албаныхан үзэж байгаа аж



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.