Нийгэм


Хил дамнасан чөлөөт бүс байгуулах асуудлаар санал солилцлоо

4 жил, 8 сар TIMES.MN

   Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны асуудлын хүрээнд Монгол, Оросын хил гаалийг нэвтрэхэд гарч буй хүндрэлийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон юм. 

Улмаар  Чөлөөт бүсийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдан мөрдөгдөж, эхэлсэнтэй холбогдуулан хил дамнасан худалдааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.

Түүнчлэн Евразийн эдийн засгийн комиссын сайд нарын зөвлөлийн интеграцчлалын үндсэн чиглэл, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн (сайд)хатагтай Татьяна Дмитриевна Валовая тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 25-28-ны өдрүүдэд Монгол Улсад хийх ажлын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд хийх ажлуудын талаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө.   




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.