Нийгэм


"Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" сэдэвт уулзалт боллоо

4 жил, 4 сар TIMES.MN

ОХУ – ын Москва хотын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн институт “Гипрогор” – ын төлөөлөгчид энэ сарын 14-нээс 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга О.Одбаяр, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга С.Цахиур, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газарт ажиллаж байсан үе үеийн ахмад албан хаагчид, Москва хотын “Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын хөгжлийн институт Гипрогор” институтын ерөнхий захирал Грудинин Михаил Юрьевич болон тус газрын төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.  
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн төв хэсгийн гар зураг, хотын хөгжлийн арван жилийн тойм төлөвлөгөө, хөгжлийн эхний таван ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад Москва хотын “Гипрогор” институт нэн чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон дурдах нь зүйтэй. Тус институтын төлөөлөгчид бидний урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж Улаанбаатар хотын хөжглийн ерөнхий төлөвлөгөөний талаар санал солилцож байгаад таатай байна” гэлээ.

УИХ-аар баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд Аюулгүй, эрүүл, ногоон хот, амьдралын таатай орчин бүрдүүлсэн хот, Сайн засаглалтай, дэвшилтэт хууль эрх зүйн орчин бүхий хот, Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан хот, Азийн аялал жуулчлалын нэг төв хот, Дэлхийн хөгжилтэй орнуудын нийслэл хотуудын жишигт хүрсэн хот болох зорилтыг тусгасан.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөг “Хүнээ эрхэмлэн дээдэлсэн тогтвортой, ногоон хөгжил” - д тулгуурлан Хүн амын аюулгүй байдал, нийгмийн эв нэгдлийг бүрэн хангасан, Ажлын байр, тогтвортой орлоготой байх нөхцөлийг бүрдүүлсэн, Инженерийн дэд бүтэц бүхий амьдрах орон, байртай, Байгаль-экологи, нутаг дэвсгэр даацад нийцсэн, Амралт, спорт, соёл ахуйн үйлчилгээгээр бүрэн хангагдсан, хотын нийт иргэдийн сайн сайхан амьдрах баталгааг хангасан аюулгүй, амьдралын таатай орчныг жигд бүрдүүлэх зарчмыг баримтлан хэрэгжүүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.