Улс төр


Ерөнхий сайд МИАТ-ийн удирдлагад үүрэг өгөв

4 жил, 7 сар TIMES.MN

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг”-аар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг, МИАТ компанийн ерөнхий захирал Г.Жаргалсайхан нартай уулзлаа.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж байсан агаарын навигац, агаарын хөлгийн газрын болон нисэх буудлын үйлчилгээ, бусад аж ахуйн үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хариуцан хэрэгжүүлэх “Иргэний нисэхийн үндэсний корпораци” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны хуралдаанаар гаргасан.

Энэ шийдвэрийн дагуу Зам, тээврийн яаманд ажлын хэсэг байгуулагдсан, Корпорацийн дүрэм болон бүтцийн саналаа боловсруулж хүргүүлсэн. Нисэхийн аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газар тусдаа байранд байсныг агентлагийн байрандаа нэгтгэж, тус газрын байранд корпорациа байгуулахаар бэлтгэж, үүнтэй холбоотойгоор хөрөнгийн тооллого хийж байна. Мөн Засгийн газраас үүрэг болгосны дагуу  Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж буй хөлгүүдийн хоорондын тууш зайчлал 90 км байсныг багасган 30 км-ийн зайчлалд шилжүүлэх ажлыг өнгөрсөн сарын 20-ноос эхлүүлсэн. Ингэснээр нислэгийн тоо нэмэгдэх боломж бүрдэж байна.

ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэг Ерөнхий сайдын асуултад хариулахдаа хэллээ.МИАТ компанийн захирал Г.Жаргалсайхан өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад зуны нислэгийн ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Ямар ч нөхцөлд ачааллыг бүрэн дааж ажиллана гэлээ.Иргэний нисэх бол хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдад үйлчлэх гэхчлэн Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой салбар. Тиймээс ч энэ салбарт анхаарч, хяналт тавьж ажиллаж байгаа гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд ИНЕГ болон МИАТ компанийн удирдлагад дараах үүрэг даалгаврыг өглөө.Иргэний нисэхийн ерөнхий газар корпораци байгуулах ажлаа түргэвчилж, корпорацийн зохион байгуулалтад орж ажиллах, навигацын орлогыг нэмэгдүүлэх, шинээр хөрөнгө оруулалтын эх үүсвэр олоход санаачилгатай ажиллах шаардлагатайг ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт анхаарууллаа.Транзит үйлчилгээг шинээр нэвтрүүлснээр зорчигчдын урсгал нэмэгдэнэ гэж үзэж буй. Тиймээс транзит үйлчилгээг энэ намраас эхлүүлэхийг МИАТ компанийн удирдлагад үүрэг болгосон. БОИНГ онгоцны санхүүжилтын шинэ схемийг гаргах, гадаадын том авиа компаниудтай хамтрах чиглэлийг судалж шийдвэр гаргах, хувийн компаниудтай хамтран ажиллах шаардлага байна. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсонтой холбоотойгоор Урал Сибирийн бүс нутаг руу үйлчилгээгээ шинээр эхлүүлэх, зорчигчдын болон жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллахыг Ерөнхий сайд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.- See more at: http://www.unen.mn/content/49818.shtml?alias=politics#sthash.UkeSWUl4.dpuf




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.