Улс төр


Архи ууж зодолдсон газрын дарга нарыг ажлаас чөлөөллөө

4 жил, 5 сар TIMES.MN

Өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар МАН-ын дэд сайдыг нарыг чөлөөлсөн. Тодотгож хэлбэл, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ажлаасаа чөлөөлөгдсөн Уул уурхайн яамныхан дэд сайд асан Г.Тэмүүлэнг үдэх үзэлтийн  үдэшлэг  зохион байгуулжээ. Гэвч бэлтэй экс дэд сайдын  дайллаганд очсон  Уул уурхайн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.ЦэндсүрэнТөрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр, Гадаад хамтын ажиллагааны хэлтэсийн дарга Я.Бадрах нарыг   зодож, биед нь гэмтэл учруулжээ.

 Дэд сайд Г.Тэмүүлэнг үдэж өгөх нэрийдлээр архидан согтуурч, хоорондоо гар зөрүүлсэн дуулианд холбогдоод байгаа Уул уурхайн яамны газрын дарга нар болох О.Цэндсүрэн, Ч.Түмэнбаяр, Я. Бадрах нарыг  албан тушаалаас нь түр чөлөөлөх шийдвэрийг Р.Жигжид сайд гаргаж, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсний дараа авах эсэхээ шийдэхээр болсон гэнэ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.