Аналитик


Сенсацитай ишлэлүүд:Оюутолгойн төлөвлөгөөнд Сангийн сайд гарын үсэг зурахгүй байгааг Ч.Улаан илчиллээ

4 жил, 1 сар TIMES.MN

Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:

"Энержи ресурс" их бүтээн байгуулалт хийхийн тулд Чингис бондтой тэнцэхүйц хэмжээний зээл авсан. Тэд дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байхад зээлээ авсан. Харин үнэ унасан учир зээлээ төлөх боломж хязгаарлагдмал болсон. "Энержи ресурс " компани алдагдалд орж байхад төрийн өмчийн "Эрдэнэс тавантолгой" компани  ашигтай ажилласан.  "Шинхуа"  компанийн удирдлага “Бид Тавантолгойн төсөлд орох гэж 10 жил бэлтгэлээ. Танай засгийн үед шийдэгдвэл сайн байна. Шийдэгдэхгүй бол тэр биз. Бид тэвчээртэй хүлээнэ” гэж ярьж байсан.

 

\Эх сурвалж:Өдрийн сонин. 2015.06.01  \



УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-Өнгөрсөн намар Засгийн газар байгуулах асуудлаар зөвшилцсөн намуудын ажлын хэсэг ч энэ асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож парламентын засаглалаа улам боловсронгуй болгох зорилгоор 2015 ондоо багтаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулна гэж тохирч бүгд гарын үсэг зурсан.

Ажлын хэсэг олон асуудалд нэгдэж, удахгүй саналаа УИХ дахь намын бүлгүүдээр хэлэлцүүлэх гэж байна.

\Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2015.06.01\

 







УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ойрын хугацаанд Оюу толгой, Тавантолгой гэсэн хоёр төслөө явуулж чадахгүй бол Стэндбай хөтөлбөрөөс өөр сонголт байхгүй. Хоёр төслөө хөдөлгөчихвөл энэ ондоо багтаад тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ.

\Эх сурвалж:Өдрийн сонин. 2015.06.01  \





 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

Дубайн гэрээ гээд байгаа баримт бичигт Сангийн сайд гарын үсэг зурахгүй байгаа. Зөрчилтэй учраас тэр. Хэрвээ гарын үсэг зураад механикаар бүртгээд авчих юм бол илүү том хариуцлагын асуудал яригдана. 2010 оноос өмнө Оюу толгой  төсөлд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэтэл санхүүгийн байгууллага шалгахаар 748 сая ам.долларын зардал гаргасан байдаг. 300-аад сая  ам.доллар нь баталгаажих боломжгүй зардал. Энэ  нь 2017 онд Чингис бондын эхний мөнгийг төлөх хэмжээний хөрөнгө шүү дээ. Дараа бас 2 тэрбум ам.долларын зөрчил байна. 1 зүйлийг хоёр удаа тооцоод биччихсэн зардал гэхэд 150 сая. ам доллар бий. Ийм ард түмэнд ашиггүй төлөвлөгөөг  бууж өгч хэрхэвч баталгаажуулж болохгүй.

\Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 2015.06.01\

 




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
1 сар, 3 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.