Шар


Тэйлор Свифт уучлал гуйжээ

5 жил, 2 сар TIMES.MN
MTV Video Music Awards шагналд нэр дэвшигчдийг зарласнаар тайзны хоёр од болох Ники Минаж, Тэйлор Свифт нар муудалцсан билээ. Шагналыг авах өндөр магадлалтай хүмүүсийг зарласны дараа Ники Минажийн жиргээг Тэйлор бүсгүй өөр дээрээ хүлээж авсан. 

Рэппер дуучин бүсгүй “Хэрэв таны клипэнд эцэнхий хүүхнүүд олноороо тогловол оны шилдэг клипэнд нэр дэвших боломжтой” хэмээн бичжээ. Тэгэнгүүт Свифт түүнийг өөрийнх нь Bad Blood дууны клипны талаар яриад байна хэмээн ойлгов. Уг клипэндээ Тэйлор бүсгүй өөрийн загвар өмсөгч хэдэн найзыг оролцуулсан юм. 

Гэхдээ Минаж бүсгүй уг бичвэртээ хэн нэгний нэрийг илэрхий дурдаагүй учраас асуудал гүнзгийрсэн тул Тэйлор намжаах оролдлого хийжээ. Тэрбээр уучлал хүссэн байна. “Би түүнийг над руу дайрсан гэж бодсон. Би буруу ойлгожээ. Никигээс уучлал хүсмээр байна” хэмээн Тэйлор бичсэн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.