Нийгэм


5000 хүнд хөнгөлөлттэй үнээр эм олгоно

4 жил, 11 сар TIMES.MN

    Монголчуудын арван хүн тутмын нэг нь В вирусын халдвартай гэх судалгаа байдаг. Эмч нарын мэдээлж буйгаар элэгний хатуурлын 40 орчим хувь нь В вирусээс гаралтай гэв. Тиймээс В вирусын эсрэг эмчийг иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ. Энэ талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Тухайлбал, АНУ-ын Милан компани, Хаппи Веритас, Монголын элэгний эмгэг судлалын холбоо хамтран элэгний В вирусын эсрэг “Амьжиргааны төсөл” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлж байгаа аж. Ингэснээр эмзэг бүлгийн 5000 хүнд элэгний В вирусын эсрэг “Тенофовир” эмийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ.

Иргэдийн хувьд энэ хөнгөлөлтөд хамрагдахын тулд өрхийн амьжиргааны 1-6 дугаар бүлэгт хамаардаг байх учиртай. Энэ бүлэгт хамаарах иргэд Нийгмийн халамж үйлчилгээний газар хандаж холбогдох шинжилгээнүүдийг өгнө.

Дашрамд дуулгахад, уг эмийг 58 мянган төгрөгөөр сарын хэрэглээг нь худалдаалж байгаа юм. Харин төслийн хүрээнд хөнгөлөлтөд хамрагдсан иргэдэд 30 мянган төгрөгөөр худалдаалахаар болжээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.