Аналитик


Улстөрчид нь урагшгүй, урлаг спортынхон онц байлаа

4 жил, 2 сар TIMES.MN

Ингээд дүгнэчихэж болохоор долоо хоног болж өнгөрсөн гэхэд болно. Хямралын хүндхэн үед иргэд эрх барьж буй улстөрчдөөс мэргэн санаа, хөгжлийн бодлого хүлээсэн. Хүлээсэн хүлээлт талаар болж чуулганы танхимдаа нэгийгээ хорон үг, урагшгүй дайралтаар өдөхөөс өөр олигтой ажил хийсэнгүй. Харин иргэдийн  сэтгэлийг дэвтээсэн нь спорт урлагийнхан. "Asias Got Talent" шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт болж Хөсөгтөн хамтлаг дэд байр шалгарсан гэх сайхан мэдээ. Жүдочин Мөнхзаяа аваргын төлөө барилдахдаа мултарсан мөрөө өөрөө засч оруулаад ялалт байгуулсан гээд сэтгэл хөдөлгөм үйл явдлаар баялаг байлаа.


Стэнд бай хөтөлбөр ба урагшгүй алхам


УИХ-ын баасан гарагийн хуралдаанд Ерөнхий   сайдын цаг байж Ч.Сайханбилэг  цаг үеийн асуудлаар гишүүдэд  мэдээлэл өгсөн. УИХ-ын гишүүд ерөнхий сайдын мэдээллээс эдийн засгийн хямралаас гарах арга зам хайж олигтой зүйл олж сонсоогүйдээ бухимдаж байв. Үнэхээр үр дүнгүй өнгөрүүлсэн цаг хугацаа хайран байгааг гишүүд ам уралдан шүүмжилсэн. МАН-ын гишүүдээс улс орноо дампууруулахгүйн тулд Олон улсын валютын сангийн Стэнд бай хөтөлбөрт хамруулах хэрэгтэй болох юм байна. Өмнө нь МАН засаг барьж байхад 2009 онд хамрагдан амжилттай хэрэгжүүлсэн гэсэн бол АН-ын гишүүд өөр байр суурьтай байлаа. Эдийн засгийн хүндрэл бий болсон болохоос хямрал нүүрлээгүй байна. Тэгэхээр Стэнд бай хөтөлбөрт хамрагдах шаардлага байхгүй. Тэгсэн дорвол эдийн засгийн  хүндрэлээс гарах оновчтой дотоодын нөөц бололцоогоо ашиглах эхрэгтэй гэж байв. Ерөнхий сайдын хувьд Стэнд бай хөтөлбөрт хамрагдъя гэж шийдээгүй байгаа. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцээд шийдээд өгвөл эдийн засгийн хүндрэлээс гарах боломж бий гэж байв. Бие даагч гишүүдийн хувьд АНУ-ын мэдлийн Олон улсын валютын сангийн Стэнд байр хөтөлбөрт хамрагдвал улс орноо барьцаанд тавиа тууна. Олно улс орон ингэсэн  гашуун түүх бий. Ийм урагшгүй алхам хийж болохгүй гэж байв.

Зээлийн чимээтэй айлчлал


Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсны айлчлал  тохиосон юм. Монгол Улс эдийн засгийн хүнрэлтэй байгаа энэ цаг үед эрхэм зочдоос сайн мэдээ сонсохыг  хүсч байлаа. Энэ хүсэл ч биелж Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын  хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсон. Мэдээж айлчлалын хүрээн улс орнуудтай хамтран ажиллах олон олон санамж бичгийг үзэглэсэн.

 

"Хөсөгтөн" хамтлаг "Asias Got Talent" шоуны дэд байр эзлэв


Азийн авъяастнуудыг тодруулдаг "Asias Got Talent" шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Хөсөгтөн” хамтлагын залуус дэд байрт шалгарч, улс орныхоо нэрийг дэлхийн урлагийн тайзнаа дуудуулж чадсан юм.

“Хөсөгтөн” хамтлагийн хувьд "Asias Got Talent" шоунд морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон аж.

Дашрамд дурдхад тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрх авсан юм.


Улаанбурханы вакцин эхэллээ


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр Улаанбаатар хот болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна. Энэ долоо хоногт Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулсан юм.

Амралтын өдрүүдэд эхэлсэн нэмэлт дархлаажуулалтад  улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны (370 мянга орчим)  хүүхдийг хамруулах юм. Дархлаажуулалт 10 хоног үргэлжилнэ.


Эмэгтэй жүдочийн тэвчээр хэмжээлшгүй


Күвейт Улсад 2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 24, эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн тэмцээн болж эхний өдөр манай долоон жүдоч татамид гарснаас нэг алт, хос мөнгө, хүрэл медалийн эзэд тодорсон бол араас нь залгуулаад Ц.Наранжаргал мөн аваргын тавцанд зогссон амжилттай байна.

Тэгвэл эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа алтын төлөө барилдахдаа мөрөө мулталчихаад өөрөө мултарсан мөрөө оруулж, асар их тэвчээр гаргасан, ур ухаан шаардсан барилдаанаар нь монгол түмэн бахархаж, баярлаж сууна. Тэрбээр “Би аварга болсондоо баярлаж уйлсангүй, асар их өвдөлтийг мэдэрсэндээ асгаруулсан” гэж ярьжээ




Холбоотой мэдээлэл


ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
ИТГЭЛИЙН ЗЭЭЛ-Бодлогын зээл
1 сар, 4 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.