Нийгэм


ЖДҮ-ийн салбарынхан чуулна

4 жил, 8 сар TIMES.MN

   Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, Аж үйлдвэрийн яамтай хамтран “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үндэснийчуулган”-ыг маргааш зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн чуулганд нийт 700 гаруй хүн оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэтийн төлвийн талаар санал бодлоо солилцоно.

        Монгол Улсын Засгийн газраас аж үйлдвэрийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд бие даасан яам байгуулан хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэр, худалдааны асуудлуудыг нэгтгэн нэгдсэн бодлогоор хангаж цаашдын хөгжлийн гарцыг тодорхойлон үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.

     Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг зах зээлийн эрэлт, дотоодын түүхий эдийн нөөцөд тулгуурлан хөгжүүлж, экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг олноор байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна үндэсний нэрийн бүтээгдэхүүн бий болгох зорилго тавьж байна. Мөн үйлдвэр эрхлэгчдэд татвар санхүүгийн тааламжтай нөхцлийг бүрдүүлэхийн тулд эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, санхүү хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.