Эдийн засаг


Орон сууцны үнэ буурсан үзүүлэлттэй гарчээ

3 жил, 11 сар TIMES.MN

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2016 оны 03-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар ОСҮИ 03-р сард 4.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -2.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.8 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.


 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

4.5%

16.2%

-2.8%

Өмнөх сартай харьцуулахад

-0.9%

-0.8%

-0.4%

Оны эхэнтэй харьцуулахад

-0.9%

-2.4%

-1.3%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-10.9%

-7.8%

-13.8%


ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5084 орон сууцны мэдээллийг хамрууллаа.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.