УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл сонсоно
34 минут
БНСУ визийн хязгаарлалтаа цуцалж, хэвийн горимд шилжүүлэхээ…
36 минут
Сахарын хэрэглээгээ саванд нь түгжье
37 минут
Эмгэнэл
12 цаг, 25 минут
Б.Энхбаяр: Сургууль, цэцэрлэгээс хэмнэчихээд гишүүд тойрогт…
20 цаг, 29 минут
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах…
20 цаг, 36 минут
“ЕС-145” нисдэг тэргээр ойн түймрийн тандалтын анхны нислэг…
1 өдөр
Ц.Элбэгдорж VS Х.Баттулга
1 өдөр
С.Жамбалжамц: Тамирчин шантрах бус бэрхшээлийг давах хүчтэй…
1 өдөр
Herbalife Nutrition компанийн албан хаагчид Үндэсний цэцэрл…
1 өдөр
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол …
1 өдөр
Д.Ганзориг шүүгч жолоочоо согтуугаар зодсон гэх асуудлыг ЦЕ…
1 өдөр, 15 цаг
Д.Сумъяабазар: Смарт картыг хэрэглээнээс хална
1 өдөр, 17 цаг
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас Тэди төвийн зүүн хойд уул…
1 өдөр, 18 цаг
Д.Түвдэндорж: УДШ хуулиа мөрдөж, Х.Баттулгыг АН-ын даргаар …
1 өдөр, 18 цаг
ЗГ: Элсэн чихэр ёотон ургамлын тос, цагаан будааг гаалийн т…
1 өдөр, 20 цаг
17 настай хүүхэд Ачит нууранд осолджээ
1 өдөр, 20 цаг
Барилгын кран орон сууцан дээр унах гэж байсан тул иргэдийг…
1 өдөр, 21 цаг
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн…
1 өдөр, 21 цаг
Баруун аймгуудын ноолуурыг үнэгүйдүүлэхгүй байхыг хүслээ
1 өдөр, 22 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 98 халдвар шинээр бүртгэгдлээ
1 өдөр, 22 цаг
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын …
1 өдөр, 23 цаг
Монгол иргэд Турк руу визгүй зорчдог 30 хоногийн хугацаагаа…
2 өдөр
Энэ долоо хоногт ажиллах шинжилгээний цэгүүд
2 өдөр
Хөгжлийн банкны “багц” хэргийг тойрсон “бага сага” явдал
2 өдөр
ШУУРХАЙ:Ардчилсан намын Улс төрийн зөвлөл яаралтай хуралдах…
2 өдөр, 16 цаг
И.Мөнхжаргал: Ардчилсан намын бүртгэлийг будлиулж байгаа ту…
2 өдөр, 16 цаг
НМХГ: Эмээлт дэх мах боловсруулах компани нунтаг бодис хэрэ…
2 өдөр, 17 цаг
Улс төрийн 20 гаруй намуудын төлөөлөл сонгуулийн тогтолцоон…
2 өдөр, 17 цаг
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар эх, н…
2 өдөр, 18 цаг
Д.Сумъяабазар: Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруу…
2 өдөр, 18 цаг
Б.Лхагвасүрэн: 2023 оны эхнээс инфляц нэг оронтой тоо руу о…
2 өдөр, 20 цаг
Гүнтийн замыг маргаашаас хаана
2 өдөр, 20 цаг
Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Авлигын эсрэг х…
2 өдөр, 20 цаг
ЭМЯ: Улсын хэмжээнд 77 халдвар шинээр бүртгэгдлээ
2 өдөр, 22 цаг
Шинжээчийн дүгнэлт: Д.Сосорбарам руу цацсан нунтгаас химийн…
2 өдөр, 23 цаг
Финляндын сургуулийн боловсролын талаархи сонирхолтой барим…
2 өдөр, 23 цаг
Хотон шувууны хошууг Казахстан улсаас авч, дамжуулан худалд…
2 өдөр, 23 цаг
"Хотулун гүнж" Латин Америкт гарна
2 өдөр, 23 цаг
АТГ: 42 албан тушаалтны ХОМ-ийг шалгаж байна
2 өдөр, 23 цаг
Төрийн хэмнэлт хэрэгжиж эхлэв
2 өдөр, 23 цаг
У.Хүрэлсүх: Хүнсээ дотоодоос бүрэн хангахын тулд төр, засга…
2 өдөр, 23 цаг
Хятад улс иргэдээ гадаадад аялахыг хориглов
3 өдөр
Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр томилогдох уу?
3 өдөр, 17 цаг
Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүн Т.Доржханды…
3 өдөр, 18 цаг
Бурхан багшийн Их дүйчэн өдөр бүх нийтээр амарна
3 өдөр, 19 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар МУБИС-ийн оюутнуудад d-parliamen…
3 өдөр, 19 цаг
Манай иргэд Индонез улсад визтэй зорчихоор болж байна
3 өдөр, 20 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж, тариал…
3 өдөр, 20 цаг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмж нэмэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо.

 

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо.

 

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

 

Мөн Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

 

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

 

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцлоо.

 

Сэтгэгдэл